АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Бионсе тоглолтынхоо тасалбарыг борлуулах гэж салалтын тухай үлгэр зохиосон уу

Хөгжмийн ертөнцийн хүчирхэг гэр бүл болох дуучин Бионсе, рэппер Жэй Зи нарыг салах гэж байна гэсэн дуулиан хэдэн сарын өмнөөс гарсан. Хэвлэлүүд тэдний харилцаа тааламжгүй байгаа тухай үе үе мэдээлж байгаа ч дуучин хос одоо хүртэл хамтдаа олны өмнө гарсаар байгаа. Тэд хамгийн сүүлд MTV-гийн шагнал гардуулах ёслолд гэр бүлээрээ тайзан дээр гарч ирсэн нь шуугианыг түр намжаасан ч Жэй Зигийн гэр бүлд юу болоод байгааг олон нийт сонирхсон хэвээр байна. Тэгвэл дуучин Бионсегийн аав, өнгөрсөн жилийг хүртэл түүний менежрээр ажиллаж байсан эцэг Мэттью Ноулес радиогийн ярилцлагад оролцох үеэрээ энэ бүх шуугианыг хоёр одын аялан тоглолтынхоо тасалбарыг борлуулах гэж зориуд тараасан цуу яриа хэмээн хэлжээ. Тэрээр үүнийг "Жедигийн арга" гэдэг хэмээн нэрлээд эртнээс охиныхоо менежрээр ажиллаж байсны хувьд иймэрхүү PR-ийн аргыг олон удаа ашиглаж байсан хэмээн ярьжээ.

Дуучин Бионсе нөхөртэйгөө хамт "On the Run" хэмээх аялан тоглолтоо хийж буй бөгөөд тасалбар нь ч өндөр эрэлттэй байгаа юм. Тэдний салалтын тухай шуугианаас гадна Жэй Зи болон Бионсегийн дүү Соланж Ноулес хоёрын цахилгаан шатан дотор муудалцсан бичлэг интернэтээр тарж, ихээхэн дуулиан болсон. Энэ ч бас тэдний орлогоо нэмэгдүүлэх нэг арга байсан, энэ явдлын дараа Соланжийн цомгийн борлуулалт 200 хувиар өссөн хэмээн Бионсегийн эцэг мөн ярьсан байна.

Бионсегийн аав Мэттью Ноулес 30 жил ханилсан эхнэрээсээ өнгөрсөн онд салж, залуухан бүсгүйтэй сүй тавьсан юм. Энэ явдлын дараа Бионсе түүнийг менежрээр ажиллуулахаас татгалзсан бөгөөд харилцаа нь урьдынхаасаа хөндийрч, одоо тэд зөвхөн амралтын өдрүүдэд л утсаар ярьдаг болжээ.

Соланж Ноулес эгчийнхээ нөхөртэй лифт дотор маргалдаж, түүнийг биед гар хүрсний дараа

0 Сэтгэгдэл