АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Анжелина Жолигийн хуримын даашинзыг хүүхдүүдийнх нь зургаар чимжээ
Жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нарын хуримын зургийг "People", "Hello" сэтгүүлүүд дэлгэлээ. Алдарт хос хуримын зургаа дээрх хоёр сэтгүүлд онцгой эрхтэйгээрээ худалдаалсан нь шинэ дугаарт 15 хуудас дамнасан сурвалжлага, ярилцлага бүхий том нийтлэл болон гарчээ.
Гэр бүлийнхнийгээ оролцуулаад ердөө 20 зочны хүрээнд хийсэн хоёр одын хуримаас А.Жоли ямар даашинз өмссөн бол гэдэг олны сонирхлыг хамгийн их татаж байсан. Тэгвэл дэлхийн хамгийн сайхан бүсгүй гэгддэг А.Жоли хуримынхаа даашинзыг "Versace" загварын ордны хамгийн шилдэг оёдолчин Луйги Массигаар оёулжээ. Энгийн хэрнээ тансаг энэ хуримын даашинзыг нөмрөг дээрх өнгө өнгийн зураг нь хамгийн сайхнаар чимж байжээ. Эдгээр зургийг А.Жолигийн зургаан хүүхэд гараа гарган зурсан юм байна.

А.Жоли, Б.Питт хоёрын хүүхдүүд эцэг эхийнхээ хуримын ёслолд хамгийн чухал үүргийг гүйцэтгэжээ. Хоёр том хүү нь сүйт бүсгүйг хуримын танхимын голоор алхан ирээдүйн эр нөхөртөө очих замд ээжийгээ хөтлөн алхсан бол дунд хоёр охин нь өөрсдийн гараар цэцэрлэгээс түүсэн цэцгээрээ сүйт бүсгүйн замыг чимсэн байна. Харин хамгийн бага болох хоёр ирэх нь хуримын бөгжийг авчрах үүрэг хүлээжээ. Хүүхдүүд мөн ээж аавынхаа бие биедээ өгөх гэрлэлтийн амлалтыг бичихэд тусласнаас гадна Пакс хүү нь хуримын бялууг өөрийн гараар хийсэн гэнэ. Энэ мэтчилэн дэлхийн хамгийн алдартай хос хуримын ёслолоо маш энгийн, хамгийн гол нь үр хүүхдүүдээ өөрийн хүссэнээр нь оролцуулан хийжээ.Тэд хуримаа Францын Коррен тосгон дахь "Chateau Marvel" хэмээх эдлэндээ хийсэн юм.
Жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нарын хуримын зургийг "People", "Hello" сэтгүүлүүд дэлгэлээ. Алдарт хос хуримын зургаа дээрх хоёр сэтгүүлд онцгой эрхтэйгээрээ худалдаалсан нь шинэ дугаарт 15 хуудас дамнасан сурвалжлага, ярилцлага бүхий том нийтлэл болон гарчээ. Гэр бүлийнхнийгээ оролцуулаад ердөө 20 зочны хүрээнд хийсэн хоёр одын хуримаас А.Жоли ямар даашинз өмссөн бол гэдэг олны сонирхлыг хамгийн их татаж байсан. Тэгвэл дэлхийн хамгийн сайхан бүсгүй гэгддэг А.Жоли хуримынхаа даашинзыг "Versace" загварын ордны хамгийн шилдэг оёдолчин Луйги Массигаар оёулжээ. Энгийн хэрнээ тансаг энэ хуримын даашинзыг нөмрөг дээрх өнгө өнгийн зураг нь хамгийн сайхнаар чимж байжээ. Эдгээр зургийг А.Жолигийн зургаан хүүхэд гараа гарган зурсан юм байна.

0 Сэтгэгдэл