COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
“Эх орон дуудаж байна” киноны талархалын өдөрлөг боллоо
Эх орондоо хайртай хүн бүрт, тэр дундаа хүүхэд залуучууд бидэнд эх орны минь тусгаар тогтнол, эрх чөлөө ямар их үнэ цэнтэйгээр уламжилж ирсэнийг үзүүлсэн “Эх орон дуудаж байна” монголын уран сайхны кино өнгөрсөн сарын 22-нд ёслол төгөлдөр нээлтээ хийсэн билээ.

Нээлтээ хийгээд удаагүй байгаа ч хэдийнэ үзэгчдийг байлдан дагуулж, кино театруудын тасалбарын борлуулалт нь өндөр хувьтай байгаа тус киноны уран бүтээлчид, үзэгчиддээ зориулж талархалын өдөрлөгийг хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулжээ. Тус өдөрлөгт киноны уран бүтээлчдээс гадна олон авъяаслаг залуучууд нэгдэн оролцсон бөгөөд "Тэнгис" кино театрын гадна талбайд мэргэжлийн бүжигчид болон уран бүтээлчдийн шоу үзүүлбэрүүд явагдаж, “Mongolian sidecar owners club”-ын залуучууд дайны үеийн цэрэг мотоциклотой, цэрэг эрсийн хамт хотын төвөөр парад хийсэн нь их хотын үзэгчдэд болоод хүүхэд залуучуудад хүрч чадлаа. Ийнхүү эх орон, хайр сэтгэл, хүний амьдралын үнэ цэнийн тухай үзүүлж буй тус киноны Продюсер найруулагчаар С.Очирхуяг, найруулагчаар В.Агар нар хамтран ажиллажээ. Мөн хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр, зураглаачаар Улсын филормонийн дарга МУУГЗ Даваасүрэнгийн хүү Д.Ангараг, зургийн даргаар Т.Алтантуяа, графикчаар Ш.Тансаг нар ажилласан байна.

Халх голын дайны цаг үеийг орчин үетэй холбон бүтээсэнээрээ ихээхэн онцлог тус киноны гол дүрүүдэд жүжигчин СТА Э.Ууганбаяр, жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, СТА Б.Баттулга, жүжигчин Э.Чамин-Эрдэнэ нар тогложээ. Мөн дүрүүдэд жүжигчин МУГЖ С.Дамдин, жүжигчин Д.Мөнх-Од, жүжигчин Б.Батсүх, жүжигчин Б.Батмэнд, Ө.Энхболд, Б.Леонид, Ж.Буяннэмэх, Ж.Оргил нарын уран бүтээлчид тогложээ. Тэрбээр тус кинонд монголын олон гайхалтай авьяаслаг уран бүтээлчид тоглосоны зэрэгцээ Орос, Польш, Япон зэрэг орны уран бүтээлчид мөн оролцон тоглосон аж.

Эх орон, хайр сэтгэл, үнэ цэнэтэй бүхнийхээ төлөө халуун амиа зориулсан эрэлхэг охид хөвгүүдийн тэмцлийг уг кинонд сонирхол татам адал явдлаар дүүрэн үзүүлсэн бөгөөд Монголд анх удаа Америкийн кино зураглаачдын холбооноос гаргасан АSC- CDL горимоор албан ёсны зөвшөөрөлтэйгөөр энэхүү киноны өнгө шүүлтийн ажлыг хийсэн байна. Ингээд та бүхэндээ “Эх орон дуудаж байна” монголын уран сайхны киноны киноны талархалын өдөрлөгийг фото сурвалжлагаа толилуулж байна.

0 Сэтгэгдэл