АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
”Оюу толгой”-н гүйцэтгэх захирлаар Эндрю Вүдлэйг томиллоо
Энэ сарын 30 гэхэд манай Засгийн газар Рио Тинтотой үндсэн ордоо хөрөнгө оруулалтаа шийдэж чадна гэж итгэж байгаа. Саяхан болсон “Инвест Монголия” чуулганд оролцогч хөрөнгө оруулагч нар ч энэ гэрээг хэрхэн шийдэхийг харж байгаа гэдгээ нуугаагүй. Гэтэл гэрээ шийдэгдэхийн өмнөхөн “Оюу Толгой”ХХК-ийн гүйцэтгэх захирлыг солилоо. Өөрөөр хэлбэл Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал Крэйг Киннел өөрийн хүсэлтээр албан үүргээ хүлээлгэн өгсөн тул ТУЗ нь түүний орны хүнээр Эндрю Вүдлэйг томилсон байна. Шинэ захирал нь Рио Тинто компанид 18 жил ажилласан Мозамбик улс дахь нүүрсний уурхайн захирлаар ажиллаж байжээ. Мөн “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн даргын болон Гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга, мөн тус компанийн нүүрс болон хөнгөн цагааны групп, салбаруудад удирдах алба хашиж байв. Хэдийгээр Крэйг өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгч байгаа ч Рио Тинто компаниасаа гараагүй. Цаашид үргэлжлүүлэн ажиллах гэнэ.

0 Сэтгэгдэл