АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Ажил дээрээ секс хийсэн шүүгчийг шийтгэжээ
Америкийн Оранж мужийн шүүгч Скотт Штайнер, Керн мужийн шүүгч Кори Вудворд нарыг албан ажил дээрээ биеэ зөв авч яваагүй хэргээр Калифорни мужийн Шүүхийн комисс хэлэлцэж сахилгын шийтгэл ногдуулсан байна. Комиссын мэдээлснээр Скотт Штайнер 2012 онд ажлын байрандаа өөрийн дадлагажигчтай бэлгийн харьцаанд орж, дараа нь ажилд орох зөвшөөрөл олгосон байна.
Үүнээс гадна энэ шүүгч бас орон нутгийн нэгэн өмгөөлөгчтэй бэлгийн харьцаанд орсон гэнэ. Зарим мэдээллээр тэрээр энэ өмгөөлөгчийг албан тушаал ахихад нь туслалцаа үзүүлсэн гэж байгаа ч нотлох баримт олдоогүй байна.
Энэ хоёр эмэгтэй хоёулаа хуулийн сургуульд Штайнерийн шавь байсан хүмүүс гэнэ.
Харин хоёр дахь шүүгч Кори Вудворд нь өөрийн нарийн бичгийн даргатайгаа бэлгийн харьцаатай байжээ. Тэд олон нийтийн газар, албан өрөөндөө бэлгийн харьцаанд ордог байсан нь тодорхой болжээ. Тэр байтугай тэд бүр чөлөөтэй харилцаж шүүх хуралдааны үеэр ч харилцан бэлгийн таашаал авч, албан компьютерээрээ хувийн захидлаа илгээж байсан нь тогтоогдсон байна.
Америкийн Оранж мужийн шүүгч Скотт Штайнер, Керн мужийн шүүгч Кори Вудворд нарыг албан ажил дээрээ биеэ зөв авч яваагүй хэргээр Калифорни мужийн Шүүхийн комисс хэлэлцэж сахилгын шийтгэл ногдуулсан байна. Комиссын мэдээлснээр Скотт Штайнер 2012 онд ажлын байрандаа өөрийн дадлагажигчтай бэлгийн харьцаанд орж, дараа нь ажилд орох зөвшөөрөл олгосон байна. Үүнээс гадна энэ шүүгч бас орон нутгийн нэгэн өмгөөлөгчтэй бэлгийн харьцаанд орсон гэнэ. Зарим мэдээллээр тэрээр энэ өмгөөлөгчийг албан тушаал ахихад нь туслалцаа үзүүлсэн гэж байгаа ч нотлох баримт олдоогүй байна.

0 Сэтгэгдэл