АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Гэмт хэрэгтэн цагдаагийнхны шоунд оролцоод баригджээ
Америкийн Умард Каролин мужийн Элизабет-сити хотын цагдаагийн газарт болсон хамгийн олон пончик идэх тэмцээнд түрүүлсэн нэг эрийг хууль сахиулагчид баривчилсан байна. Хэргийн учир нь тэмцээнд түрүүлсэн эр хуулийнхны эрэн сурвалжилж байсан гэмт хэрэгтэн байжээ. 24 настай Брэдли Герберт нутгийн хоёр ч хүнсний дэлгүүрийг дээрэмдсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байж. Өнгөрсөн наймдугаар сарын 5-нд болсон уг тэмцээнд Герберт идэвхтэй оролцож хоёр минутад найман ч пончик идэн тэргүүн байр эзэлж тэмцээний тухай нутгийн сонинд сурвалжлагад зурагтайгаа гарчээ.
Маргааш нь тэмцэнийхээ тухай сурвалжлагыг уншиж байсан цагдаагийнхан түрүүлсэн эр өөрсдийнх нь эрэн сурвалжилж байсан Брэдли Герберт мөн болохыг гэнэт ажигласан байна. “Сонин уншиж байтал түрүүлсэн эр нэг л танил, хаа нэгтээ харсан юм шиг санагдсан” гэж цагдаагийн дэслэгч Макс Робсон яриад “Гэнэт л толгойд бидний есөн сарын турш эрж хайж байгаа нөхөр байна гэж мэдсэн. Гэтэл урд өдөр нь бид цөмөөрөө л түүнд баяр хүргээд зогсч байснаа санахаар ичмээр санагдсан шүү” гэжээ. Ингээд тэмцээнд түрүүлсэн эрийг тун удалгүй баривчилсан байна.
Америкийн Умард Каролин мужийн Элизабет-сити хотын цагдаагийн газарт болсон хамгийн олон пончик идэх тэмцээнд түрүүлсэн нэг эрийг хууль сахиулагчид баривчилсан байна. Хэргийн учир нь тэмцээнд түрүүлсэн эр хуулийнхны эрэн сурвалжилж байсан гэмт хэрэгтэн байжээ. 24 настай Брэдли Герберт нутгийн хоёр ч хүнсний дэлгүүрийг дээрэмдсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байж. Өнгөрсөн наймдугаар сарын 5-нд болсон уг тэмцээнд Герберт идэвхтэй оролцож хоёр минутад найман ч пончик идэн тэргүүн байр эзэлж тэмцээний тухай нутгийн сонинд сурвалжлагад зурагтайгаа гарчээ. Маргааш нь тэмцэнийхээ тухай сурвалжлагыг уншиж байсан цагдаагийнхан түрүүлсэн эр өөрсдийнх нь эрэн сурвалжилж байсан Брэдли Герберт мөн болохыг гэнэт ажигласан байна. “Сонин уншиж байтал түрүүлсэн эр нэг л танил, хаа нэгтээ харсан юм шиг санагдсан” гэж цагдаагийн дэслэгч Макс Робсон яриад “Гэнэт л толгойд бидний есөн сарын турш эрж хайж байгаа нөхөр байна гэж мэдсэн. Гэтэл урд өдөр нь бид цөмөөрөө л түүнд баяр хүргээд зогсч байснаа санахаар ичмээр санагдсан шүү” гэжээ. Ингээд тэмцээнд түрүүлсэн эрийг тун удалгүй баривчилсан байна.
0 Сэтгэгдэл
























