АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Англо Американ группын төлөөлөлтэй уулзав
Уул уурхайн сайд Д.Ганхуяг Англи Улсын Англо Американ группын бизнес хөгжлийг хариуцсан тэргүүн дэд захирал Жеймс Харман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийн цаашдын төлөв байдал, хамтран ажиллах чиглэл, боломжийн талаар санал солилцлоо.
Сайд Д.Ганхуяг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан талаар болон гадаад хөрөнгө оруулагчдад нарт хууль эрх зүйн таатай орчин бүрдсэн тухай дэлгэрэнгүй танилцуулав.
Ноён Ж.Харман Англо Американ компани Монгол Улсын нүүрс, зэсний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Англо Американ групп нь Австрали, Ази-Номхон далай, Африк, Хойд болон Өмнөд Америк, Европ бүсүүдийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 150 мянга гаруй үндсэн болон гэрээт ажиллагсадтай, нүүрс, зэс, төмрийн хүдэр, манган, никель, цагаан алт, очир алмааз зэрэг ашигт малтмалын орборлолтоор дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг Англи Улсын Англо Американ группын бизнес хөгжлийг хариуцсан тэргүүн дэд захирал Жеймс Харман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийн цаашдын төлөв байдал, хамтран ажиллах чиглэл, боломжийн талаар санал солилцлоо.Сайд Д.Ганхуяг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан талаар болон гадаад хөрөнгө оруулагчдад нарт хууль эрх зүйн таатай орчин бүрдсэн тухай дэлгэрэнгүй танилцуулав.

0 Сэтгэгдэл