АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Найзуудыгаа ажилтай байлгах гэж ой шатаасан эмэгтэй
Америкийн Орегон мужийн Уорм-Спрингс хотын иргэн 23 настай Сэйди Жонсон гэгч эмэгтэйг хотын дэргэдэх дархан газарт түймэр тавьсан хэргээр 2013 оны долдугаар сард баривчилж саяхан шийтгэжээ. Цагдаагийнхны мэдүүлснээр тэднийг машинтай явж байхад энэ эмэгтэй бут руу шатаж байгаа галан оргилуур шидэж байсан гэнэ. Ингэснээр дархан газрын 20 га-гийн ой ургамал шатаж, гал унтраахын тулд гал сөнөөгчид 9 өдөр ажиллан нийт хохирол нь 7,9 сая доллар болжээ.
Үүний дараа Жонсон гал сөнөөх албанд ажилладаг найзуудынхаа Facebook-т “Миний түймэр та нарт ямар санагдав даа” гэж бичсэн нь түүнийг сэжиглэн баривчлах үндэс болжээ.
Түүнийг баривчилсны дараа “Миний найзууд гал сөнөөх газарт ажилладаг. Тэд хийх ажилгүй ажил дээрээ уйтгарлаад суудаг юм. Тэгэхээр нь би тэднийг ажилтай болгох гэсэн юм. Тийм жижигхэн гал ингэж их түймэр болох юм гэж мэдээгүй” гэж мэдүүлжээ.
Энэ сарын 3-ны өдөр Жонсонг шүүж таван жилийн ял өгсөнийг хөнгөрүүлэн 18 сар шоронд хорихоор шийтгэсэн байна. Үүний зэрэгцээ эмэгтэй хар тамхины хамааралтай тул шоронгоос гарсны нь дараа эмчилгээ хийлгэх, дархан газарт 200 цагийн олон нийтийн ажил хийлгэх болсон байна.
Америкийн Орегон мужийн Уорм-Спрингс хотын иргэн 23 настай Сэйди Жонсон гэгч эмэгтэйг хотын дэргэдэх дархан газарт түймэр тавьсан хэргээр 2013 оны долдугаар сард баривчилж саяхан шийтгэжээ. Цагдаагийнхны мэдүүлснээр тэднийг машинтай явж байхад энэ эмэгтэй бут руу шатаж байгаа галан оргилуур шидэж байсан гэнэ. Ингэснээр дархан газрын 20 га-гийн ой ургамал шатаж, гал унтраахын тулд гал сөнөөгчид 9 өдөр ажиллан нийт хохирол нь 7,9 сая доллар болжээ. Үүний дараа Жонсон гал сөнөөх албанд ажилладаг найзуудынхаа Facebook-т “Миний түймэр та нарт ямар санагдав даа” гэж бичсэн нь түүнийг сэжиглэн баривчлах үндэс болжээ.

0 Сэтгэгдэл