АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Австрали эр комд ороод сэргэхдээ хятадаар ярьдаг болжээ

Австралийн иргэн 22 настай Бенжамин МакМахон авто осолд орон бараг долоо хоног комд байсныхаа дараа сэргэхдээ гэнэт хятадааар яриад эхэлсэн гэнэ. Түүнийг ухаан ороход орных нь дэргэд ази царайтай сувилагч байхыг хараад шууд л хятадаар “Сувилагч аа, энд л өвдөөд байна” гэж хэлсэн гэнэ. Тэгээд тэр цаас үзэг гуйж аваад мөн л хятадаар “Би ээж аавдаа хайртай, удахгүй эдгэрнэ” гэж бичсэн байна.

Энэ сонин үзэгдэлд гайхсан эмч нар гэр орныхонд нь “Бен одоо л комоос гарч байна, гэхдээ нэг асуудал байгаа нь тэр одоо хятадаар яриад байна” гэжээ. Харин гэрийнхэн нь “Үгүй тэр чинь хятад хэл бараг мэдэхгүй шүү дээ. Сургуульд байхдаа хятад хэл үзэж байсан, гэхдээ хэзээ ч тэр чөлөөтэй ярьж байгаагүй” гэсэн гэнэ.

Бен өөрөө “Комоос гараад хятадаар яриад байгаагаа би өөрөө ч мэдээгүй. Энэ ёстой ганцхан надад л тохиолдсон явдал байх” гэсэн байна. Харин залуу өөрийн төрөлх хэл англи хэлийг сэргээхэд дахиад хэдэн хоног хэрэгтэй болжээ.

0 Сэтгэгдэл