COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
iPhone 6 болон iPhone 6 Plus-тай танилц
“Apple” компани Америкийн Купертино хотноо энэ 9-ний өдөр iPhone 6 болон iphone 6 Plus гэсэн цоо шинэ хоёр утсаа албан ёсоор танилцууллаа.
Энэ хоёр утасны дэлгэц нь “APPLE”-ийн түүхэнд хамгийн том нь болж байна. iPhone 6 нь 4,7 инч дэлгэцтэй бол iPhone 6 Plus нь бүр том 5,5 инч дэлгэцтэйгээр гарчээ. iPhone 6-ийн дэлгэц нэг сая пиксел бол, iPhone 6 Plus – ийнх хоёр сая гаруй пиксел.
iPhone 6 нь өмнөх загвараасаа хамаагүй нимгэн буюу 6,9 мм бол харин iPhone 6 Plus нь 7,1 мм-ийн зузаан ажээ.
Энэ хоёр утас хоёулаа Аpple-ийн iOS8 үйлдлийн системээр ажиллана. Энэ процессорын нь анхны iPhone-оос 50 дахин өндөр хүчин чадлаар ажиллах боломж олгож байгаа юм. Түүний хурд өмнөхөөсөө 20 хувь, графикийн хурд нь 50 хувь илүү болжээ.

8 мегапиксель, 2,2 диафрагмын дуран, "True tone" технолгийн гэрэл цацруулагчтай. Фокусаа маш хурдан автоматаар тохируулж, дүрслэлийн өргөн понарамаар авна. Шинэ iPhone 1080p-60fps дүрс бичлэг хийж чадна. Гэхдээ гүйж байгаа хүн болон дугуйгаар яваа хүний хөдөлгөөнийг ялган бичнэ.
LTE технологийн тусламжаар шинэ утас секундэд 150 мегабит дүрсийг интернетэд оруулж чадна.
Шинэ утас бас Wi-Fi Calling-ийг дэмжиж, Wi-Fi-гаар утасны дуудлага хүлээн авна. Үүнийг хэрэгжүүлэхэд Apple америкт үүрэн телефоны T-Mobile, их британид EE оператортой хамтран ажиллажээ.

Шинэ iPhone-ий нэг онцлог нь гар утсаараа төлбөр хийх “Apple Pay” хэмээх шинэ системтэй. Та гар утсаа карт уншигч руу ойртуулахад л түүнийг мэдэрч, хурууны хээгээрээ “Touch ID” дарж баталгаажуулахыг хүснэ. Ингээд янз бүрийн худалдаа үйлчилгээний газар, банк зэрэгт заавал төлбөрийн карт, бичиг баримт гэхгүй гар утсаараа гүйлгээ хийх боломжтой болж байгаа аж.

Шинэ iPhone 6 утасны зайны тухайд 3G сүлжээнд ярианы горимд 14, дүрс бичлэг хийхэд 11 цаг, хүлээлтийн нөхцөлд 10 хоног ажиллана. Харин iPhone 6 Plus утас бол энэ үзүүлэлт 24, 14 цаг, 16 хоног байгаа юм.
Энэ утаснууд даралт хэмжих нэмэлт төхөөрөгтэй.

Шинэ утаснууд саарал, мөнгөлөг, алтлаг өнгөтэй. 16 гегабайт санах ойтой утсыг хоёр жилийн гэрээгээр лизингээр авбал 199 ам.доллар, харин 64 юм уу 128 гегабайтын багтаамжтай нь 299, 399 ам.доллар байх аж.

“Apple” компани Америкийн Купертино хотноо энэ 9-ний өдөр iPhone 6 болон iphone 6 Plus гэсэн цоо шинэ хоёр утсаа албан ёсоор танилцууллаа. Энэ хоёр утасны дэлгэц нь “APPLE”-ийн түүхэнд хамгийн том нь болж байна. iPhone 6 нь 4,7 инч дэлгэцтэй бол iPhone 6 Plus нь бүр том 5,5 инч дэлгэцтэйгээр гарчээ. iPhone 6-ийн дэлгэц нэг сая пиксел бол, iPhone 6 Plus – ийнх хоёр сая гаруй пиксел.

0 Сэтгэгдэл