АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Жилд 600 мянган тонн төмрийн хүдэр нойтон аргаар баяжуулна
Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унасан ч Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Худаг байшинтын төмрийн хүдрийн ордод “Фокус метал майнинг” ХХК-ийн нойтон баяжуулах үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орсон байна. Энэ нь төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах манай улсын анхны үйлдвэр юм. Манай улсын одоо ашиглаж буй төмрийн хүдрийн ордуудад хуурай соронзон аргаар баяжуулах үйлдвэр ажиллаж буй билээ. Худаг байшинт ордод сүүлийн хоёр жилийн хугацаанд 20 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Тус уурхайгаас жилд 600 мянган тонн хүдэр олборлож, 300 мянган тонн баяжмал гаргах тооцоо бий. Ингээд ирэх таван жилд 1.9 сая тонн төмрийн хүдрийн нойтон баяжмал, 69 мянган тонн хуурай баяжмал үйлдвэрлэх ажээ. Ингээд 228 сая ам.долларын ашигтай ажиллана гэсэн тооцоо гаргаад байна. Худаг байшинтын ордын баяжуулах үйлдвэр бүтээгдэхүүнээ зуучлагчаар дамжуулахгүй гангийн үйлдвэрт шууд нийлүүлэх ажээ. Энэ үйлдвэрийн төмрийн хүдрийн баяжмал нь 66 хувийн агуулгатай байх юм. Өөрөөр хэлбэл, хуурай аргаар баяжуулсан хүдрээс 20 хувиар өндөр төмрийн агуулгатай гэсэн үг. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр 66 хувийн агуулагтай төмрийн хүдэр хуурай аргаар баяжуулсан бүтээгдэхүүнээс тонн тутам нь 40-60 ам.доллараар илүү үнэтэй байна.

0 Сэтгэгдэл