COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Рита Орагийн эрдэнэсийн гар, улаан даашинз
Британийн дуучин, жүжигчин Рита Ора MTV Video Music Awards-ын шагнал гардуулах ёслолын улаан хивсэн дээр час улаан атласан даашинзтай гарч ирсэн нь хормойг нь барьж явах туслахтай байхад хүргэжээ. Харин энэ үүргийг дээр цагийнх шиг боол нь биш үнэнч шүтэн бишрэгчид нь гүйцэтгэсэн байна.

Тэр үнэхээр хатан хааны дүрд тоглож байгаа юм шиг л хормойгоо чирэн, заримдаа шүтэн бишрэгчид нь хормойг нь барин явж байлаа.

Даашинзнаас гадна тэрээр нэр гарсан мастер Барбар Уорнерийн засал гоёл хийлгэсэн нь олны анхаарлыг өөрийн эрхгүй татаж байсан юм. Тэрээр час улаанаар будсан хумс бүр дээрээ алмаазан аалз, бадмаараг эрвээхэй тогтоосон байсан юм.

Хумсан дээрх алмазан аалз нь бөгжний нь чулуутай ижилсэж байсан бол хуруу бүртээ зүүсэн бадмаарган эрвээхэй нь ээмэгтэй нь хосолж байлаа. Бас даашинзтайгаа яг ижил час улаан өнгөөр уруулаа будсан байв

Энэ бүхэн 55 мянган доллар болж олныг гайхшруулах ч хүнд улаан даашинз нь нэлээд төвөгтэй харагдсан. Гэхдээ л боолын эрэн үе дууссан болохоор шүтэн бишрэгчдээс нь өөр түүнийг нь өргөж явах хүн байхгүй л дээ.

Үүний өмнөхөн тэр бас Emanuel Ungaro Resort 2015 цуглуулгаас Людовик XY-ын хатагтай Дюбарри хөрөг зураг дээрх шиг урт ханцуйтай даашинз өмсч явсныг хэвлэлүүд бичсэн. Рита Ора арай дундад зууны үеийг санагалздаг юм биш байгаа даа.

0 Сэтгэгдэл