АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Чөлөөт бөхийн Өсвөр үе, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотноо болно
Бие даалтын долоо хоногт зохион байгуулах ажил
Л.Энх-Амгалан 4.3 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХТЭЙ , Б.Найдалаа 180 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Нийт 1951 барилга ашиглалтад авснаас 1326 нь гадна фасадад хөөсөнцөр материал ашиглажээ
2026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Ерөнхий сайд НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар, торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болохыг Сангийн сайдад өгчээ
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна
Б.Батхүү: Хайгуулын нэг лицензийн талбай 25-150 мянган га байна
Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгээс хайгуулын лиценз хэрхэн олгох талаар тодрууллаа.

-Шүүхийн шийдвэрээр лиценз нь хүчингүй болсон хайгуул болон ашиглалтын 106 лиценз бий. Үүний 14 талбайд нь сонгон шалгаруулалт зарлаад байгаа. Уг талбайн сонгон шалгаруулалтад хэдэн компани оролцож байна вэ?
-Өмнө нь тухайн талбайд лиценз эзэмшиж байсан компаниуд сонгон шалгаруулалтад орж байгаа. Үүнээс гадна миний авсан мэдээллээр 10 гаруй компани сонгон шалгаруулалтад одоогоор оролцож материалаа өгсөн гэсэн. Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 30 хоногийн хугацаанд хүлээж авах учиртай. Тэгээд энэ сарын 22-ны өдөр эцсийн дүн нь гарна. Дээрх 14 талбайд лиценз эзэмшиж байсан аж ахуйн нэгж босго үнэ төлөхгүйгээр сонгон шалгаруулалтад оролцох давуу эрхтэй. Хэрэв сонгон шалгаруулалтад тэнцээгүй бол ялсан компанийн босго үнэд төлсөн төлбөрийг нөхөн олговороор авч хохирлоо барагдуулна.
-Нийт нутгийн 19 хувьд нь лиценз олгох боллоо. Энэ талбайд нийт хэдэн лиценз олгох төлөв байна вэ?
-Тоог нь одоо хэлэх боломжгүй. Учир нь Ашигт малтмалын шинэчлэгдсэн хуульд хайгуулын нэг лицензийн талбайг 25-150 мянган га байхаар заасан юм. Тэгэхээр хамгийн бага талбайгаар нь тооцвол маш олон, их хэмжээгээр нь үзвэл цөөхөн лиценз олгоно. Дунджаар нэг компанийн эзэмших талбай 3-4 мянган га гэж үзвэл 1000 гаруй лиценз олгох тооцоо бий. Гэхдээ энэ нь хайгуулын лиценз эзэмшихээр өргөдөл гаргаж буй компаниудаас шалтгаална. Зарим талбайд нь хайгуулын тусгай зөвшөөрөл авахгүй ч байж болно.
-Сонгон шалгаруулалт зарлах талбайн талаар тодруулж өгөөч?
-Нийт нутаг дэвсгэрийн 6.49 хувьд сонгон шалгаруулат зарлаж хайгуулын лиценз олгоно. Энэ талбайд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн юм. Тэгээд ашигт малтмалын тодорхой илэрц буйг тогтоосон. Иймд нэмэлт хайгуул хийх шаардлага бий.

0 Сэтгэгдэл
......
АН ынхан анхнаасаа л ЛИЦЕНЗЫГ олгодог болгоод ООРСДОО авах л зорилго тавьж байсан шдээ.
2014.09.16