АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Монголд шатдаг занарын дэлхийн хэмжээний орд байж болзошгүй гэв
АНУ-ын “Genie Energy” компани манай улсад шатдаг занарын эрлийн ажил хийхээр болжээ. Тус компани Газрын тосны газартай эрлийн гэрээг байгуулсан байна.
Түүнчлэн өнгөрсөн онд Газрын тосны газар нь тус компанитай 34.470 ам метр газарт шатдаг занарыг эрэх ба эдийн засгийн үнэлгээ хийх 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Ингэснээр тус компани Монголд нийт 60 мянган ам метр газарт эрэл хийх боломжтой болжээ. “Genie Energy” компанийн гүйцэтгэх захирал Майкл Жонас хэлэхдээ, “Монголын Газрын тосны газар болон Уул уурхайн яам мэргэжлийн түвшинд ажиллаж уг ажлыг эхлүүллээ. Эл төсөл Монголд болон манай компанид өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Харин тус компанийн геологич геологийн мэдээллээр эрлийн газарт дэлхийн хэмжээний орд байж болзошгүй юм хэмээн онцолсон байна. Дашрамд дурдахад Монголын шатахууны хэрэглээг 30 жил хангахуйц хэмжээний шатдаг занар бий гэсэн судалгаа гарчээ.
АНУ-ын “Genie Energy” компани манай улсад шатдаг занарын эрлийн ажил хийхээр болжээ. Тус компани Газрын тосны газартай эрлийн гэрээг байгуулсан байна.Түүнчлэн өнгөрсөн онд Газрын тосны газар нь тус компанитай 34.470 ам метр газарт шатдаг занарыг эрэх ба эдийн засгийн үнэлгээ хийх 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Ингэснээр тус компани Монголд нийт 60 мянган ам метр газарт эрэл хийх боломжтой болжээ. “Genie Energy” компанийн гүйцэтгэх захирал Майкл Жонас хэлэхдээ, “Монголын Газрын тосны газар болон Уул уурхайн яам мэргэжлийн түвшинд ажиллаж уг ажлыг эхлүүллээ. Эл төсөл Монголд болон манай компанид өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Харин тус компанийн геологич геологийн мэдээллээр эрлийн газарт дэлхийн хэмжээний орд байж болзошгүй юм хэмээн онцолсон байна. Дашрамд дурдахад Монголын шатахууны хэрэглээг 30 жил хангахуйц хэмжээний шатдаг занар бий гэсэн судалгаа гарчээ.
0 Сэтгэгдэл
























