Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
”Нойргүй хоносон зургаан нот” үзэгчдийн хүсэлтээр дахин эгшиглэнэ

Гурван мянга гаруй уран бүтээлээсээ дээжлэн тоглолтоо хийсэн “Ахмадын золбоо” хамтлаг сонсогч олны сонорыг мялааж, сэтгэлийг хөглөсөн "Нойргүй хоносон зургаан нот” хэмээх тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр ирэх аравдугаар сарын 4 нд "River sounds" клубт зохион байгуулахаар болжээ.

“Инээмсэглэл” хамтлагийн бөмбөрчин, UBS телевизийн Ерөнхий захирал, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУУГЗ Л.Балхжав, “Өргөө” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУСГЗ И.Болоож, “Хөх тэнгэр” хамтлагийн даралтат хөгжимчин, Хилийн цэргийн дэд хурандаа, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУУГЗ Г.Энхбаяр, “Хөх тэнгэр”, “Инээмсэглэл”, “Black & White” хамтлагийн даралтат хөгжимчин, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУУГЗ Г.Пүрэвдорж, Рок попын Пентатоник Академийн ерөнхийлөгч, “Инээмсэглэл” хамтлагийн гишүүн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУСГЗ Б.Долгион, “Соёл Эрдэнэ” хамтлагийн ахлагч, аргил гитарчин, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУСГЗ Г.Жаргалсайхан гэсэн рок поп урлагийн “акулууд” гэгддэг нэгэн үеийн төлөөлөл болсон алдартай хөгжмийн зохиолчид “Ахмадын золбоо” хамтлагийг байгуулсан байдаг.

Бидний аав ээжээс эхлээд, залуу үеийнхний аманд аялагдаж, сэтгэл хөдөлгөсөн олон мянган уран бүтээлийг бүтээснээс гадна өнөөдөр ч залуучууд бидний дунд хит болсон, хит болж байгаа шинэ уран бүтээлийг “Ахмадын золбоо” хамтлагийн гишүүд тууривсаар байгаа нь тэдний сонсогч, шүтэн бишрэгчдийн тоог хязгааргүйд хүргэж байна. Иймд тоглолтыг дахин тоглох хүсэлтийг хүлээн авчээ.

Дуучид нь дуулж, сонсогчид нь чимээгүй сонсоод суудаг хэвшмэл байдлыг өөрчлөн, үзэгч сонсогчидтойгоо хамтран дуулж, хамтран дурсан, хамтран уярч, тэрч бүү хэл хөгжилтэй яриа өрнүүлэн зритель тэр чигтээ инээлдэх халуухан үдэш зөвхөн “Нойргүй хоносон зургаан нот” тоглолтын үдэш тохиодог онцлогтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99293232, 99099811, 99906400, 11320444 утаснаас лавлаарай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан