Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Bee Gees”-ийн дуучин Робин Гибб таалал төгслөө
“Bee Gees” хамтлагийн дуучин Робин Гибб хүнд өвчний улмаас 62 насандаа таалал төгслөө. “Staying Alive”, “How Deep Is Your Love” зэрэг хит дуугаараа хөгжмийн ертөнцөд 50 шахам жил оршин тогтносон алдарт “Bee Gees”-хамтлагийн дуучин Робин бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчилсөн болох нь 2010 онд оношлогдож, түүнээс хойш өвчнөө эмчлүүлэх гэж олон удаагийн тоглолт, шоугаа цуцалж байсан юм. Сар орчмын өмнө түүний бие муудаж, комын байдалд орсон ч эргэн сэргэж, шүтэн бишрэгчдээ баярлуулсан нь саяхан. Гэвч дуучны биеийн байдал хэтэрхий хүнд байснаас өвчнөө дийлэлгүй эмнэлгийн орон дээр амьсгал хураажээ.
Робин Гибб 1958 онд ах дүүстэйгээ нийлэн “Bee Gees” хамтлагаа байгуулан уран бүтээлээ хийж эхэлснээс хойш Их Британийн хамгийн алдартай хамтлагийн нэг болж чадсан юм. Түүнийг нөгөө ертөнцөд одсон энэ өдрүүдэд “Bee Gees” бол “Битлз”-ийн дараа орох хамтлаг, Робин Гибб бол Пол Макартни, Жон Ленноны араас бичигдэх Британийн шилдэг уран бүтээлч юм хэмээн хөгжим судлаач, шүүмжлэгчид мэдэгдэж байна. 1960-аад онд анхны хитүүд нь мэндэлсэн тус хамтлаг дэлхий даяар 200 сая цомог борлуулсан байдаг.

“Bee Gees” хамтлагийн дуучин Робин Гибб хүнд өвчний улмаас 62 насандаа таалал төгслөө. “Staying Alive”, “How Deep Is Your Love” зэрэг хит дуугаараа хөгжмийн ертөнцөд 50 шахам жил оршин тогтносон алдарт “Bee Gees”-хамтлагийн дуучин Робин бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчилсөн болох нь 2010 онд оношлогдож, түүнээс хойш өвчнөө эмчлүүлэх гэж олон удаагийн тоглолт, шоугаа цуцалж байсан юм. Сар орчмын өмнө түүний бие муудаж, комын байдалд орсон ч эргэн сэргэж, шүтэн бишрэгчдээ баярлуулсан нь саяхан. Гэвч дуучны биеийн байдал хэтэрхий хүнд байснаас өвчнөө дийлэлгүй эмнэлгийн орон дээр амьсгал хураажээ. Робин Гибб 1958 онд ах дүүстэйгээ нийлэн “Bee Gees” хамтлагаа байгуулан уран бүтээлээ хийж эхэлснээс хойш Их Британийн хамгийн алдартай хамтлагийн нэг болж чадсан юм. Түүнийг нөгөө ертөнцөд одсон энэ өдрүүдэд “Bee Gees” бол “Битлз”-ийн дараа орох хамтлаг, Робин Гибб бол Пол Макартни, Жон Ленноны араас бичигдэх Британийн шилдэг уран бүтээлч юм хэмээн хөгжим судлаач, шүүмжлэгчид мэдэгдэж байна. 1960-аад онд анхны хитүүд нь мэндэлсэн тус хамтлаг дэлхий даяар 200 сая цомог борлуулсан байдаг.

0 Сэтгэгдэл
























