АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Жорж Клуни шинэхэн эхнэрийн хамт
Бямба гарагийн үдэш хуримаа хийсэн Холливудын од Жорж Клуни хязгааргүй баяр хөөртөө умбаж яваа нь түүний шинэхэн эхнэртэйгээ явж буй эдгээр зургаас илхэн харагдаж буй биз ээ. Венецийн Аман Канал Гранде хэмээх тансаг зочид буудалдойр дотны найз нөхөд, гэр бүлийнхний өмнө нар жаргах үеэр бие биедээ андгай тангараг өргөж, эхнэр нөхөр бололцсон шинэхэн хос хуримын маргааш өглөө зочид буудлаас гарч ирэхэд хэдэн арван завь дүүрэн гэрэл зурагчид, паппарацууд тэднийг угтан авчээ. Харин Жорж Клуни Холливудын одын зангаргийг харуулж, гэрэл зурагчидтай найрсгаар мэндчилэн, тэдний аз жаргалтай амьдралын эхлэлийг гэрэл зургийн хальснаа буулгахыг зөвшөөрчээ.
Гэхдээ 53 насандаа гэрлэж буй Клуни хуримын зургандаа маш хатуу хяналт тавьсан байна. Одоогоор тэдний гэрэл зураг ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараагүй байгаа бөгөөд энэ эрхийг "Vogue" сэтгүүл худалдан авсан мэдээ байна. Холливудын оддын жишгээр тэд хуримын зургаа онцгой эрхтэйгээр худалдаж олсон мөнгөө буяны үйлсэд хандивлах юм байна. "Vogue" сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур хуримын хүндтэй зочдын нэг байснаас үзвэл Жорж Клунигийн хуримын зургууд удахгүй тус сэтгүүлийн нүүрийг чимэх бололтой.
Клуни болон түүний эхнэр Амал Аламудин нар хуримын үеэр хэн нэгэн зөвшөөрөлгүйгээр зураг авч хэвлэлд нийтлэхээс сэргийлж зочдоо гар утасгүй ирэхийг сануулсан юм. Тэд зочиддоо тусгайлан бэлтгэсэн камер болон код өгсөн бөгөөд хэрэв аль нэг зочин тэр камераар авсан зургаа гадагш задруулвал өгсөн кодоор нь хэн итгэл эвдсэнийг мэдэх боломжтой аж.

Клунигийн эхнэр Амал шинэхэн хосыг тасралтгүй дагах гэрэл зурагчдыг тооцоолсон бололтой Жиамбатиста Валлигийн 2014 оны шинэ загварын даашинзаар гоёжээ

Шинэхэн хоё Италиар хайр хэмээн бичсэн завиар зорчиж яваа нь

Шинэ хосын хуримын бэлзэг

Жорж Клунигийн завины эргэн тойронд тэдний зургийг авах гэсэн гэрэл зурагчид дүүрэн байлаа.

Гэрэл зурагчдаас гадна Венец хотын оршин суугчид алдарт одын хуримын гэрч болж тэдний үйл хөдлөл бүрийг харж байв.

Жорж Клуни хуримын зочиддоо бяцхан бэлэг бэлдсэний дотор хос хоёрын аз жаргалтай мөчийг харуулсан энэ гэрэл зураг багтжээ.
Бямба гарагийн үдэш хуримаа хийсэн Холливудын од Жорж Клуни хязгааргүй баяр хөөртөө умбаж яваа нь түүний шинэхэн эхнэртэйгээ явж буй эдгээр зургаас илхэн харагдаж буй биз ээ. Венецийн Аман Канал Гранде хэмээх тансаг зочид буудалдойр дотны найз нөхөд, гэр бүлийнхний өмнө нар жаргах үеэр бие биедээ андгай тангараг өргөж, эхнэр нөхөр бололцсон шинэхэн хос хуримын маргааш өглөө зочид буудлаас гарч ирэхэд хэдэн арван завь дүүрэн гэрэл зурагчид, паппарацууд тэднийг угтан авчээ. Харин Жорж Клуни Холливудын одын зангаргийг харуулж, гэрэл зурагчидтай найрсгаар мэндчилэн, тэдний аз жаргалтай амьдралын эхлэлийг гэрэл зургийн хальснаа буулгахыг зөвшөөрчээ. Гэхдээ 53 насандаа гэрлэж буй Клуни хуримын зургандаа маш хатуу хяналт тавьсан байна. Одоогоор тэдний гэрэл зураг ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараагүй байгаа бөгөөд энэ эрхийг "Vogue" сэтгүүл худалдан авсан мэдээ байна. Холливудын оддын жишгээр тэд хуримын зургаа онцгой эрхтэйгээр худалдаж олсон мөнгөө буяны үйлсэд хандивлах юм байна. "Vogue" сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур хуримын хүндтэй зочдын нэг байснаас үзвэл Жорж Клунигийн хуримын зургууд удахгүй тус сэтгүүлийн нүүрийг чимэх бололтой.

0 Сэтгэгдэл