АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Чөлөөт бөхийн Өсвөр үе, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотноо болно
Бие даалтын долоо хоногт зохион байгуулах ажил
Л.Энх-Амгалан 4.3 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХТЭЙ , Б.Найдалаа 180 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Нийт 1951 барилга ашиглалтад авснаас 1326 нь гадна фасадад хөөсөнцөр материал ашиглажээ
2026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Ерөнхий сайд НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар, торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болохыг Сангийн сайдад өгчээ
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна
Оюу толгойн ТУЗ-ийн хурал нөгөөдөр болно
Дэлхийд алтны нөөцөөрөө эхнээсээ зургадугаарт жагсдаг Оюу толгойн ордын гацаа арилах болсныг бид мэдээлсэн билээ. Хоёр дахь шатны санхүүжилт 10 тэрбум ам.долларыг арилжааны 15 банкнаас авах нь тодорхой болсон ч баталгааны хугацааг есдүгээр сарын 30-наар тасалсан. Өөрөөр хэлбэл, өнөөдөр зээл авахгүй бол баталгааны хугацаа дуусна гэсэн үг. Гэвч “Оюу толгой”-н Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд “Энэ хугацаа дууссан ч гэлээ санхүүжилтээ авахад саад учруулахгүй. Хоёр тал хэлэлцээ хийж, бүх асуудалд ойлголцох хүртэл баталгааны хугацааг сунгаж болно” хэмээн тайлбарлалаа. Далд уурхайн санхүүжилтийг гацаагаад байсан асуудлуудыг энэ сарын дундуур шийдвэрлэхээр болсон. Тухайлбал, “Туркойз Хилл Ресурс”, Татварын Ерөнхий газрын хамтарсан маргаан таслах зөвлөл ажиллаж, тогтоол гаргасан. Уг тогтоолд татварын хэмжээ 127 сая ам.доллар байсныг дөрөв дахин бууруулж 30 сая ам.доллар болгосон. Ингэснээр ногдуулсан хүү болон торгуулийг “Оюу толгой” компани төлж чадах нөхцөл бүрдэж буй гэнэ. Түүнчлэн “Туркойз Хилл Ресурс” далд уурхайн ТЭЗҮ-г боловсруулж дуусаад холбогдох хүмүүст хүлээлгэн өгсөн. Үүнийг хэлэлцэн батлах ТУЗ-ийн хурал нөгөөдөр буюу аравдугаар сарын 2-нд болох товтой.

0 Сэтгэгдэл