АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Цагдаагийн ажилтанд хуурамч хар тамхи зараад баригджээ

Америкийн Галифакс хотноо цагдаагийн ажилтанд хар тамхи гэж хуурамч зүйл худалдсан нэгэн эрийг баривчилсан байна. Гэхдээ түүнийг хар тамхи худалдаалсан гэж биш харин кокаин хэмээн хуурамч зүйл худалдсан, залилан мэхэлснийх нь төлөө баривчилжээ.
30 настай Кэмерон Митчелл гэдэг эр зургадугаар сарын 19-нд цагдаагийн нэгэн ажилтанд хар тамхи худалдах санал тавьжээ. Цагдаа нар ч түүнийг хар тамхи наймаалдаг тухай хэд хэдэн мэдээлэл авсан байж. Ингээд ярилцсаны дүнд цагдаа түүнээс 20 доллараар кокаин авахаар болж тэрээр ачааны машиныхаа бүхээгээс цаасанд боодолтой нунтаг зүйл авчирч өгчээ. Цагдаагийн ажилтан түүнийг нь шалгаж үзтэл хар тамхи биш харин зүгээр л жигнэмэг буталж нунтаглаад хийчихсэн байсан гэнэ.
Үүний дараа цагдаа нар Митчеллийг хуурамч бүтээгдхүүн худалдаж хэрэглэгчийг залилан мэхэлсэн хэмээн баривчилжээ. Тэрээр цагдаагийн газарт очоод өөрт нь мөнгө хэрэгтэй байсан ч жинхэнэ хар тамхи байхгүй байснаас болоод ийм санаа төрсөн гэж мэдүүлжээ.

Америкийн Галифакс хотноо цагдаагийн ажилтанд хар тамхи гэж хуурамч зүйл худалдсан нэгэн эрийг баривчилсан байна. Гэхдээ түүнийг хар тамхи худалдаалсан гэж биш харин кокаин хэмээн хуурамч зүйл худалдсан, залилан мэхэлснийх нь төлөө баривчилжээ.
30 настай Кэмерон Митчелл гэдэг эр зургадугаар сарын 19-нд цагдаагийн нэгэн ажилтанд хар тамхи худалдах санал тавьжээ. Цагдаа нар ч түүнийг хар тамхи наймаалдаг тухай хэд хэдэн мэдээлэл авсан байж. Ингээд ярилцсаны дүнд цагдаа түүнээс 20 доллараар кокаин авахаар болж тэрээр ачааны машиныхаа бүхээгээс цаасанд боодолтой нунтаг зүйл авчирч өгчээ. Цагдаагийн ажилтан түүнийг нь шалгаж үзтэл хар тамхи биш харин зүгээр л жигнэмэг буталж нунтаглаад хийчихсэн байсан гэнэ. Үүний дараа цагдаа нар Митчеллийг хуурамч бүтээгдхүүн худалдаж хэрэглэгчийг залилан мэхэлсэн хэмээн баривчилжээ. Тэрээр цагдаагийн газарт очоод өөрт нь мөнгө хэрэгтэй байсан ч жинхэнэ хар тамхи байхгүй байснаас болоод ийм санаа төрсөн гэж мэдүүлжээ.
0 Сэтгэгдэл
























