АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Жастин Бибер Кендал Женнертэй болзов
Дуучин Жастин Бибер, Селена Гомез хоёр эргэж нийлээд удаагүй байгаа. Хэдхэн хоногийн өмнө далайн эрэгт хамтдаа амарсан тэд Парисын загварын долоо хоногийг тохиолдуулан Францын нийслэл рүү хамтдаа нисч ирээд буй. Гэвч ирснээсээ хойш Селена Гомез олон нийтийн үйл ажиллагаанд оролцохгүй найзуудтайгаа чимээгүйхэн Парисаар зугаалж байгаа бол Жастин Бибер загвар өмсөгч Кендал Женнертэй нууцхан болзох гэсэн нь ил болж, тэдний хамтдаа хоолонд орсон гэрэл зургийг бараг бүх хэвлэлийн паппарацууд авч амжжээ.
Реалити шоугаараа алдаршсан Кардашианыхны гэр бүлээс загварын ертөнцөд хамгийн өндөр амжилтад хүрнэ гэж найдаж буй Кендал Женнер Парисын загварын долоо хоногт анх удаа загвар өмсч, хэд хэдэн шоунд оролцож байгаа юм. Шоунд оролцох завсраа тэрээр бас Жастин Бибертэй болзох цаг зав гаргажээ.

Жастин Бибер Кардашианы гэр бүлийн өсвөр насны хоёр охин болох Кендал болон Кайли Женнертэй ойр дотно харилцаатай байдаг. Селена Гомез ч эдгээр охидтой найзын харилцаатай байсан юм. Гэвч өнгөрсөн зун болсон нэгэн үдэшлэгийн үеэр Кайли Женнер Жастин Бибер рүү сээтэгнэсэн мессэж бичсэний дараа Селена Гомез тэднийг хардаж, Инстаграмаасаа эгч дүү хоёрыг хассан юм. Энэ удаа Жастин Бибер Кендалтай хамт хоолонд орсон нь саяхан эргэж нийлсэн найз бүсгүйд нь таатай санагдаагүй нь лавтай.






Дуучин Жастин Бибер, Селена Гомез хоёр эргэж нийлээд удаагүй байгаа. Хэдхэн хоногийн өмнө далайн эрэгт хамтдаа амарсан тэд Парисын загварын долоо хоногийг тохиолдуулан Францын нийслэл рүү хамтдаа нисч ирээд буй. Гэвч ирснээсээ хойш Селена Гомез олон нийтийн үйл ажиллагаанд оролцохгүй найзуудтайгаа чимээгүйхэн Парисаар зугаалж байгаа бол Жастин Бибер загвар өмсөгч Кендал Женнертэй нууцхан болзох гэсэн нь ил болж, тэдний хамтдаа хоолонд орсон гэрэл зургийг бараг бүх хэвлэлийн паппарацууд авч амжжээ. Реалити шоугаараа алдаршсан Кардашианыхны гэр бүлээс загварын ертөнцөд хамгийн өндөр амжилтад хүрнэ гэж найдаж буй Кендал Женнер Парисын загварын долоо хоногт анх удаа загвар өмсч, хэд хэдэн шоунд оролцож байгаа юм. Шоунд оролцох завсраа тэрээр бас Жастин Бибертэй болзох цаг зав гаргажээ.

Жастин Бибер Кардашианы гэр бүлийн өсвөр насны хоёр охин болох Кендал болон Кайли Женнертэй ойр дотно харилцаатай байдаг. Селена Гомез ч эдгээр охидтой найзын харилцаатай байсан юм. Гэвч өнгөрсөн зун болсон нэгэн үдэшлэгийн үеэр Кайли Женнер Жастин Бибер рүү сээтэгнэсэн мессэж бичсэний дараа Селена Гомез тэднийг хардаж, Инстаграмаасаа эгч дүү хоёрыг хассан юм. Энэ удаа Жастин Бибер Кендалтай хамт хоолонд орсон нь саяхан эргэж нийлсэн найз бүсгүйд нь таатай санагдаагүй нь лавтай.







0 Сэтгэгдэл
























