COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Хувь заяагаа өөрчлөхийн тулд алганы хээнд мэс засал хийдэг болжээ
Японд
сүүлийн үед алганы хээгээ өөрчлүүлэх мэс засал их эрэлт хэрэгцээтэй
болж байгаа гэнэ. Мэдээж энэ мэс заслыг хийлгэж буй хүмүүс нь алга хээ
хүний хувь заяаг тодорхойлдог гэдэгт итгэдэг хүмүүс.
Тэдэнд зориулж гоо сайхны мэс засалчид цахилгаан мэс заслын хутгаар арьсыг нь түлэх замаар алганы хээг нь өөрчилж өгдөг аж. Энэ мэс ажилбар 100 мянган иен буюу ойролцоогоор 1000 гаруй ам.долларын өртөгтэй аж. Япончуудын дийлэнх нь алганы хээнд итгэдэг учраас зарим нэг “доголдолтой” шугамуудыг өөрчлөх, уртасгах, чиглэлийг нь өөрчлөх гэх мэтээр мэс засал хийлгэдэг байна. Алганы хээг өөрчилдөг мэс заслыг дагаад алганы хээ унших 100 орчим долларын төлбөртэй зурхайчийн үйлчилгээ ч маш эрэлттэй, үйлчлүүлэгчид нь урт дараалалд зогсч хүлээдэг болсон гэнэ.
Хэдийгээр ингэж алганы хээгээ өөрчилснөөр хувь заяа нь үнэхээр дэвжиж дээшилж, амьдралд нь өөрчлөлт орох эсэхийг хэн нэгэн батлаагүй ч уг мэс заслыг хийлгэсэн зарим хүн урьдынхаас илүү аз хийморьтой байх болсон гэж ярьжээ.
Мэс засал хийлгэх хүсэлтэй эмэгтэйчүүд ихэвчлэн гэрлэлт, амьдралын шугамаа урт байлгахыг хүсдэг бол эрчүүд нь ажил төрөл, карьер, мөнгөний шугамаа уртасгахаар мэс засалчид ханддаг байна.
Ooo bi hiilgii
Японд
сүүлийн үед алганы хээгээ өөрчлүүлэх мэс засал их эрэлт хэрэгцээтэй
болж байгаа гэнэ. Мэдээж энэ мэс заслыг хийлгэж буй хүмүүс нь алга хээ
хүний хувь заяаг тодорхойлдог гэдэгт итгэдэг хүмүүс. Тэдэнд зориулж гоо сайхны мэс засалчид цахилгаан мэс заслын хутгаар арьсыг нь түлэх замаар алганы хээг нь өөрчилж өгдөг аж. Энэ мэс ажилбар 100 мянган иен буюу ойролцоогоор 1000 гаруй ам.долларын өртөгтэй аж. Япончуудын дийлэнх нь алганы хээнд итгэдэг учраас зарим нэг “доголдолтой” шугамуудыг өөрчлөх, уртасгах, чиглэлийг нь өөрчлөх гэх мэтээр мэс засал хийлгэдэг байна. Алганы хээг өөрчилдөг мэс заслыг дагаад алганы хээ унших 100 орчим долларын төлбөртэй зурхайчийн үйлчилгээ ч маш эрэлттэй, үйлчлүүлэгчид нь урт дараалалд зогсч хүлээдэг болсон гэнэ.
Хэдийгээр ингэж алганы хээгээ өөрчилснөөр хувь заяа нь үнэхээр дэвжиж дээшилж, амьдралд нь өөрчлөлт орох эсэхийг хэн нэгэн батлаагүй ч уг мэс заслыг хийлгэсэн зарим хүн урьдынхаас илүү аз хийморьтой байх болсон гэж ярьжээ.
Мэс засал хийлгэх хүсэлтэй эмэгтэйчүүд ихэвчлэн гэрлэлт, амьдралын шугамаа урт байлгахыг хүсдэг бол эрчүүд нь ажил төрөл, карьер, мөнгөний шугамаа уртасгахаар мэс засалчид ханддаг байна.
1 Сэтгэгдэл
2024.05.31
























