COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Хамгийн сайхан хувцасладаг эмэгтэйгээр Женнифер Лоренсыг нэрлэв

“Glamour” сэтгүүл уламжлал ёсоор хамгийн сайхан хувцасладаг 50 эмэгтэйн нэрийг зарлажээ. Уг жагсаалтыг сүүлийн үед шар хэвлэлийн бай болоод байгаа Женнифер Лоренс тэргүүлсэн байна. 24 настай Оскарын шагналт жүжигчин нүцгэн зураг нь алдагдаад удаагүй байтал “Coldplay” хамтлагийн дуучин Крис Мартинтай болздог болсон хэмээх шуугиан гараад буй. Жүжигчин Гвинет Пэлтроугаас салаад хэдхэн сар болж буй Крис Мартинтай тэрээр хамтдаа хөгжмийн фестивальд очиж, хувийн онгоцоор зорчиж буй паппарац зургууд нь ил болсон юм.
Харин жагсаалтын хоёрдугаарт энэ оны Оскарын шагналыг “12 жил боолчлолд” киногоор авсан Лупита Нионго бичигджээ. Тэгвэл гуравдугаарт Кристен Стюарт, дөрөвдүгээрт Эмма Ватсон гээд дандаа залуу жүжигчид орсон байна. Мэдээж Блэйк Лайвли, Анжелина Жоли, Кэмбрижийн гүнгийн авхай Кэтерин, Женнифер Анистон гээд алдартай эмэгтэйчүүд ч сайхан хувцасладаг бүсгүйчүүдийн тоонд оржээ.

Сонирхолтой нь, этгээд гаж хувцсаараа алдаршсан Лэйди Гага жагсаалтын 11-д орсон бол сүүлийн жилүүдэд загварын бизнес нь амжилттай яваа Виктория Бекхэм бүр 15-д бичигдсэн байна. Супермодель Кара Делевин, Кейт Мосс нар эхний 20-д ч багтаагүй, 24, 35-д тус тус оржээ.
Тэгвэл Ким Кардашиан 29-д, Майли Сайрус 39-д, Кайли Миноуг 47-д бичигджээ. Энэхүү жагсаалтыг “Glamour” сэтгүүлийн уншигчдын санал асуулга болон загварын мэргэжилтнүүдийн үнэлгээгээр тодруулжээ.

0 Сэтгэгдэл