АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаярт хөтөлбөр батлах эрх олгов
Монгол Улсын Засгийн газар, Олон улсын Атомын энергийн агентлагийн (ОУАЭА) хооронд дунд хугацаанд хэрэгжүүлэх Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярт олголоо. Энэ баримт бичиг нь Монгол Улс, ОУАЭА хооронд богино болон дунд хугацаанд нийгэм-эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбар, чиглэлийг тодорхойлж, техникийн хамтын ажиллагааны үзэл баримтлалаа боловсруулах үндэс болдог эрх зүйн чухал баримт юм. 2015-2019 онд хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг эрүүл мэнд, цөмийн болон цацрагийн хяналт, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, геоэкологи, цөмийн физик, геологи, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болоод эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, хүний нөөц бэлтгэхэд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төслүүд нь Олон улсын атомын энергийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжих юм.
Манай улс 1973 онд Олон улсын Атомын энергийн агентлагт гишүүнээр элсчээ. Энэ хугацаанд дээрх салбаруудад 13.2 сая ам.долларын санхүүжилттэй 63 төсөл хэрэгжүүлжээ.
Монгол Улсын Засгийн газар, Олон улсын Атомын энергийн агентлагийн (ОУАЭА) хооронд дунд хугацаанд хэрэгжүүлэх Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярт олголоо. Энэ баримт бичиг нь Монгол Улс, ОУАЭА хооронд богино болон дунд хугацаанд нийгэм-эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбар, чиглэлийг тодорхойлж, техникийн хамтын ажиллагааны үзэл баримтлалаа боловсруулах үндэс болдог эрх зүйн чухал баримт юм. 2015-2019 онд хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг эрүүл мэнд, цөмийн болон цацрагийн хяналт, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, геоэкологи, цөмийн физик, геологи, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болоод эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, хүний нөөц бэлтгэхэд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төслүүд нь Олон улсын атомын энергийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжих юм.Манай улс 1973 онд Олон улсын Атомын энергийн агентлагт гишүүнээр элсчээ. Энэ хугацаанд дээрх салбаруудад 13.2 сая ам.долларын санхүүжилттэй 63 төсөл хэрэгжүүлжээ.
0 Сэтгэгдэл
























