COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
“Том Жерри хоёр”-ыг арьсны үзлээр буруутгав

Америкийн найруулагч Уильям Ханна, Жозеф Барбер нарын 70 гаруй жилийн өнмөн бүтээсэн “Том Жерри хоёр” хүүхэлдэйн киног телевизийн Amazon Prime Instant Video интернет суваг үзүүлэхдээ энэ киноны зарим хэсэгт арьсны үзлээр гадуурхах хандлага байгаа хэмээн анхааруулга хавсаргажээ.

Дэлхий дахины хүүхэд байтугай насанд хүрэгсдийн сонирхлыг татдаг муур хулгана хоёрын зөрчилдөөний тухай энэ гайхамшигт кинонд гэрийн ажилчин хар арьст эмэгтэйг дүрсэлсэн нь ийм буруутгал хүлээхэд хүргэжээ.
Харин соёлын асуудлаарх тоймч, нийгмийн ухааны профессор Фрэнк Фуреди үүнийг ухаангүй явдал гээд энэ бол АНУ-ын соёлын амьдралд цензур дэлгэрэх гэж байгаагийн нэг илрэл гэсэн байна.

Найруулагч Уильям Ханна, Жозеф Барбер нар
“Том Жерри хоёр”-ын анхны кино 1940 онд гарч нийтдээ 100 гаруй анги гарсан нь “Оскар”-ын шагнал долоон удаа хүртээд байгаа юм.
Энэ киног арьсны өнгөөр ялгаварлах явдлыг үзүүлсэн гэсэн шүүмжлэл анх удаа ч гарч байгаа юм биш. 1960-аад онд америкийн телевиз зарим ангийг нь үзүүлэхдээ редакторлан засварлаж байсан удаатай.
Бас энэ кинонд гол баатрууд нь тамхи татаж байгааг шүүмжилж сүүлийн ангиудаас нь зарим хэсгийг хасч байжээ.

0 Сэтгэгдэл