Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Жерар Депардье булш ухаж, бие үнэлэгчидтэй явж байснаа дэлгэлээ
Францын нэрт жүжигчин, одоо ОХУ-ын харьяат Жерар Депардье өөрийнхөө өнгөрсөн амьдрал, бага залуу насныхаа тухай санаанд оромгүй зүйлсээ “Ийм явдал болсон юм” гэдэг шинэ номдоо дэлгэжээ.
Дуулианы эзэн нэрт жүжигчин бүр жаахан хүүхэд байхдаа биеэ үнэлэгчидтэй хэрхэн холбогдож явснаа болон хулгай хийж, бас булш ухаж байснаа ичиж нэрэлхэлгүйгээр ярьжээ. Депардьегийнхаар бол ээж Алис Мариие нь хүүгээ нэг биш удаа үр хөндүүлэх ажилдаа туслуулах гэж гуйж нэхмэлийн зүүгээр оролдохыг шаардаж байсан гэнэ.
Жерар 10 хүрэхдээ наснаасаа 5 насаар ах харагддаг байсан болохоор бэлгийн уламжлалт биш чиг хандлагыг сонирхож тийм хүмүүстэй мөнгөөр явалддаг байсан гэнэ. Тэр бас насанд хүрсэн хулгайч, дээрэмчдэд булш ухаж талийгаач нарын үнэ цэнтэй зүйлсийг авахад нь тусалдаг, 16 насандаа машин хулгайлсныхаа төлөө гурван долоо хоног шоронд сууж байснаа ч ярьжээ.  Шатор хотоос Парист ирснийхээ дараа ч тэр биеэ үнэлсээр байжээ. Тэр бүү хэл Жерар өөрийнхөө үйлчлүүлэгчдээ дээрэмддэг байснаа ч ярьжээ. “20 насандаа би дээрэм их хийдэг байлаа. Үйлчлүүлэгчээ зодоод л бүх мөнгийг нь авчихдаг байсан” гэж жүжигчин ярьсан байна.
1968 оны тавдугаар сард тэрээр оюутны хөдөлгөөнд оролцож бэхлэлтэд хамт байсан нөхдийгөө унтаж байхад нь халаасыг нь хоослон дээрэмдэж байсан гэдгээ ч нуусангүй дэлгэжээ.

Дуулиан таригч Депардье саяхахн согтууруулах ундаанаас татгалздаггүй гэдгээ хэлээд өдөрт 14 шилийг уудаг гэж ярьсан юм. Тэр “Ер нь би ухаан алдталаа уухгүй бол унтаж чаддагүй юм” гэснийг Times дамжуулсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан