АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Лаврентий Бериягийн сүнс Москвад байшингаа эргэдэг гэнэ
Зөвлөлтийн нам төрийн зүтгэлтэн, Сталины баруун гар байсан Лаврентий Павлович Бериягийн амьдарч байсан Москвагийн Малой Никитскийн гудамж дахь 28 тоотын нэг давхар энэ барилгын талаар оросын нийслэлд элдэв яриа их тархсан байдаг. ЗХУ-ын Дотоод явдлын ардын комсиссариат буюу Дотоод яамыг олон жил тэргүүлж оросын олон сая хүний хувь заяагаар тоглосон гадаадын тагнуул энэ хүний сүнс нь орой үдшээр байшингаа эргэж, заримдаа бүр шөнө дунд хий үзэгдлэн машин нь ойртож ирдэг гэнэ.
Магадгүй гүрж гаралтай энэ хэнээт эр тансаг машинаараа орой үдэш Москвагийн гудамжаар сэлгүүцэн царай зүстэй залуу бүсгүйчүүд, дунд сургуулийн ахлах ангийн охидыг ангуучлан комиссаруудаараа дуудуулж, албан өрөө, гэртээ авчран хүчирхийлдэг байсан болохоор ч ийм сүг хий үзэгдэл хүмүүст харагддаг, үгүй юм гэхэлд олон сая орос хүн, хүүхнүүдийн сэтгэл зүрхэнд муу ёр нь хоногшсон болохоор ингэж санагддаг байж болох.

Энэ хий үзэгдэл сүнстэй таарсан гэх хүмүүсийн яриагаар бол нүдэнд харагдахгүй атлаа машины дуу гараад, хаалга онгойлгож хүнд алхаатай хүн машинаас гарч ирэх, аймаар дуу авиагаар ямар нэгэн юм хэлж тушаах нь сонсогддог гэнэ.
Юутай ч оросын нийслэл дэх энэ байшин өнгө төрхөө алдаагүй хэвээр, өнөөдөр Тунисын ЭСЯ байрлаж байгаа ч хэн хүн ойртож дөхөхийг хүсдэггүй, муу ёр дагуулсан байшин гэгдсээр байна.
Сталиныг нас барсны дараа 1953 онд Лаврентий Берияг баривчилж Их Британи болон бусад улсын талд тагнуул хийсэн, ЗХУ дахь ажилчин тариачны засаглалыг устгаж хөрөнгөтний байгуулал тогтоох гэсэн, ёс суртхууны доголдол гаргасан Гүрж болон өвөр Кавказад хууль ажиллагаа явуулж олон зуун мянган хүнийг хэлмэгдүүлсэн хэмээн буудан алах ялаар шийтгэсэн юм.
Зөвлөлтийн нам төрийн зүтгэлтэн, Сталины баруун гар байсан Лаврентий Павлович Бериягийн амьдарч байсан Москвагийн Малой Никитскийн гудамж дахь 28 тоотын нэг давхар энэ барилгын талаар оросын нийслэлд элдэв яриа их тархсан байдаг. ЗХУ-ын Дотоод явдлын ардын комсиссариат буюу Дотоод яамыг олон жил тэргүүлж оросын олон сая хүний хувь заяагаар тоглосон гадаадын тагнуул энэ хүний сүнс нь орой үдшээр байшингаа эргэж, заримдаа бүр шөнө дунд хий үзэгдлэн машин нь ойртож ирдэг гэнэ. Магадгүй гүрж гаралтай энэ хэнээт эр тансаг машинаараа орой үдэш Москвагийн гудамжаар сэлгүүцэн царай зүстэй залуу бүсгүйчүүд, дунд сургуулийн ахлах ангийн охидыг ангуучлан комиссаруудаараа дуудуулж, албан өрөө, гэртээ авчран хүчирхийлдэг байсан болохоор ч ийм сүг хий үзэгдэл хүмүүст харагддаг, үгүй юм гэхэлд олон сая орос хүн, хүүхнүүдийн сэтгэл зүрхэнд муу ёр нь хоногшсон болохоор ингэж санагддаг байж болох.

0 Сэтгэгдэл