АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Оюу толгойн татварын асуудал хуулийн дагуу нууц байх учиртай гэв
Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай “Оюу толгой” компанийн татварын талаар мэдээлэл хийсэн юм. УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрсөн мягмар гарагт “Оюу толгой” компани Монгол Улсад татвар болгож 130 сая ам.доллар төлөх ёстой байснаас 30 сая ам.долларыг нь өгөхөөр болсон. Ажлын хэсгийнхнээс үүнийг тодруулах гэтэл хуулийн этгээд, хувь компанийн татварын асуудлыг хувьцаа эзэмшигчдэд л өгдөг нууц гэж мэдээлэл хийсэн. Үүнд Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай албан ёсоор тайлбар өглөө.
”Оюу толгой” ХХК-аас Татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн өнгөрсөн есдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж тогтоол гаргасныг Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталгаажуулсан байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хүсэлтэд дурдагдсан баримтыг Татварын ерөнхий хуулийн дагуу татвар төлөгчийн зөвхөн бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн хуулиар хориглоогүй мэдээ, баримтуудыг танилцуулах ёстой аж.
“Татварын ерөнхий газар хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Хэрэв хүсэлтэд дурдагдсан баримтыг гаргаж өгвөл Татварын ерөнхий хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Засгийн газрын “Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам” зэргийг зөрчих болно. Манай байгууллага татвар төлөгчийн нууцыг хадгалах үүрэгтэй. Хэрэв С.Ганбаатар гишүүн манай байгууллагын хариу мэдээлэл болоод үйл ажиллагаанд гомдолтой байгаа бол шүүхэд хандаж болно” гэж Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай хэллээ.
Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай “Оюу толгой” компанийн татварын талаар мэдээлэл хийсэн юм. УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрсөн мягмар гарагт “Оюу толгой” компани Монгол Улсад татвар болгож 130 сая ам.доллар төлөх ёстой байснаас 30 сая ам.долларыг нь өгөхөөр болсон. Ажлын хэсгийнхнээс үүнийг тодруулах гэтэл хуулийн этгээд, хувь компанийн татварын асуудлыг хувьцаа эзэмшигчдэд л өгдөг нууц гэж мэдээлэл хийсэн. Үүнд Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай албан ёсоор тайлбар өглөө. ”Оюу толгой” ХХК-аас Татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн өнгөрсөн есдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж тогтоол гаргасныг Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталгаажуулсан байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хүсэлтэд дурдагдсан баримтыг Татварын ерөнхий хуулийн дагуу татвар төлөгчийн зөвхөн бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн хуулиар хориглоогүй мэдээ, баримтуудыг танилцуулах ёстой аж.
“Татварын ерөнхий газар хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Хэрэв хүсэлтэд дурдагдсан баримтыг гаргаж өгвөл Татварын ерөнхий хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Засгийн газрын “Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам” зэргийг зөрчих болно. Манай байгууллага татвар төлөгчийн нууцыг хадгалах үүрэгтэй. Хэрэв С.Ганбаатар гишүүн манай байгууллагын хариу мэдээлэл болоод үйл ажиллагаанд гомдолтой байгаа бол шүүхэд хандаж болно” гэж Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай хэллээ.
0 Сэтгэгдэл
























