Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Улаанбаатар” Олон улсын кино наадам-2014 эхэллээ
“Улаанбаатар” Олон улсын кино наадам-2014 залуу найруулагч Л.Таванбаярын “Хүдэн” киногоор нээлтээ хийлээ.

ССАЖЯ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Туркийн ЭСЯ, Монголын Урлагийн зөвлөл болон Монголын Кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа энэхүү наадам нь кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон кинонуудыг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой.
Тус кино наадамд Ази, Америк, Европын 10 гаруй найруулагч, продюссер, уран бүтээлч, олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагч оролцож байна. Энэ сарын 8-12-ний хооронд “Тэнгис” кино театрт зохион байгуулах тус наадамд манайхаас найруулагч И.Нямгаваагийн “Хязгааргүй”, залуу найруулагч М.Ивээлийн “Цэн тогоруу”, “Жаалхүү” фильмийн “Хүдэн” зэрэг бүтээлийг үзүүлэх юм. Мөн Каннын наадмаас “Алтан навч” хүртсэн Туркийн найруулагч Нүри Билгэ Жэйланы “Өвлийн ичээ”, Тайландын найруулагч Апичатпонг Верасетакулын “ Нагац ах Бүүний” Берлиний олон улсын кино наадамд сонгогдсон “Хурга”, “Ажилчид”, “Маконда” зэрэг кино Монголын үзэгчдэд хүрэх юм.

0 Сэтгэгдэл