АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Дээрэм хийхэд нь саад болсон зоогийн газрынхныг шүүхэд өгч мөнгө нэхжээ
Америкийн Делавэр мужийн Ньюпорт хотын нэгэн иргэн пиццаны газрыг дээрэмдэх гээд бүтэлгүйтсэнийхээ төлөө зоогийн газрын ажилтнууд, цагдаагийн ажилтныг дээрэм хийхэд саад болсон гэж шүүхэд өгч 260 мянган доллар нэхэмжилсэн байна. 23 настай Найжел Сайкс пиццаны Seasons Pizza газрын зургаан ажилтныг цагдаагийн хоёр ажилтантай хамтарч өөртэй нь зүй бусаар харьцсан, хэрцгийгээр хандлаа хэмээн ийн гомдолложээ.
Тэрээр зоогийн газарт орж ирээд гар буугаар сүрдүүлэн мөнгө нэхэж нэг удаа буудсан ч азаар хэн нэгэн өртөөгүй байна. Зоогийн газрын ажилтнууд түүнийг барьж аван газар унагаж бууг нь булааж авчээ.
Дээрэмчин гомдол гаргасан өргөдөлдөө тэр хүмүүс өөртэй нь зүй бус харьцан бууг нь булааж, зэвсэггүй болсон хойно нь үргэлжлүүлэн зодсон, бас халуун шөлөөр цацсан гэж бичсэн байна.
Өнгөрсөн долдугаар сард болсон энэ хэргийн дараа Сайксыг баривчилж зэвсэглэн дээрэм хийхийг завдсан хэргийн нь төлөө 15 жилийн хорих ялаар шийтгэжээ. Орон нутгийн цагдаагийн дарга Майкл Каприглён “Хэрэв энэ хэрэг эмгэнэлтэй биш байсансан бол инээдэмтэй байх байлаа” гэсэн байна.
Америкийн Делавэр мужийн Ньюпорт хотын нэгэн иргэн пиццаны газрыг дээрэмдэх гээд бүтэлгүйтсэнийхээ төлөө зоогийн газрын ажилтнууд, цагдаагийн ажилтныг дээрэм хийхэд саад болсон гэж шүүхэд өгч 260 мянган доллар нэхэмжилсэн байна. 23 настай Найжел Сайкс пиццаны Seasons Pizza газрын зургаан ажилтныг цагдаагийн хоёр ажилтантай хамтарч өөртэй нь зүй бусаар харьцсан, хэрцгийгээр хандлаа хэмээн ийн гомдолложээ. Тэрээр зоогийн газарт орж ирээд гар буугаар сүрдүүлэн мөнгө нэхэж нэг удаа буудсан ч азаар хэн нэгэн өртөөгүй байна. Зоогийн газрын ажилтнууд түүнийг барьж аван газар унагаж бууг нь булааж авчээ.

0 Сэтгэгдэл