Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Наурызын барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүллээ
Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ УЛС 45 ЖИЛИЙН ХУГАЦААНД САНСАР СУДЛАЛЫН САЛБАРЫНХАА ҮНДЭС СУУРИЙГ ТАСРАЛТГҮЙ БЭХЖҮҮЛЖ ИРЛЭЭ
Хууль бусаар алт олборлож байгаа нэр бүхий ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцална
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Концерт зохион байгуулагч амиа хорложээ
Өмнөд Солонгосын Соннам хотод Азид алдартай “4minute” хамтлагийн концертын үеэр осол болж 16 хүн амь үрэгдсэн эмгэнэлтэй хэрэг өнгөрсөн баасан гарагт гарсан. Гэтэл өчигдөр энэхүү концертыг зохион байгуулсан Өмнөд Солонгосын албан тушаалтан сэтгэл санааны хүнд дарамтанд орж амиа хорлосон тухай “BBC” агентлаг мэдээллээ. Тэрээр “Амиа алдсан залуусын хойноос харамсч байна. Миний хүүхдэд санаа тавиарай” гэсэн зурвас үлдээгээд 10 давхрын өндрөөс үсэрсэн байна.

Баасан гарагт болсон концертыг олон зориулалт бүхий “Pangyo Techno Valley” цогцолборын задгай талбайд зохион байгуулж хүрэлцэн ирэгсдэд зориулж 400 гаруй сандал байрлуулсан байна. Гэвч алдартай хамтлагийн тоглолтыг үзэхээр 700 гаруй оюутан залуус иржээ. Багталцахгүй болсон залуучууд газар доорхи зогсоолын агааржуулалтын торон дээр авиран гарч эхэлсэн аж. Зохион байгуулагчид залуусыг амь насанд аюултай газраас буулгах гэсэнгүй хөтлөгч л аюултай газар гарсан залууст хандан буухыг удаа дараа уриалжээ.

Харамсалтай нь, залуус хөтлөгчийн үгийг сонсолгүй торон дээр дуулж бүжиглэсэн хэвээр байж. Удалгүй тор нурахад дээр нь байсан олон залуус 20 метрийн өндрөөс унахад 12 хүн газар дээрээ, хоёр хүн түргэн тусламжийн машин дотор, ахин хоёр хүн эмнэлэгт хүргэгдээд удалгүй өөд болсон эмгэнэлт хэрэг гарсан юм.
Ингэснээр “Севол” гатлага онгоц живснээс хагас жилийн дараа Өмнөд Солонгост олон хүүхэд, залуус нэгэн дор гэмтэж, амиа алдсан хоёр дахь хэрэг боллоо. Үүнээс болж мэргэжилтнүүд тус улсад мөрдөгдөж байгаа аюулгүйн ажиллагааны стандартуудыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх зайлшгүй шаардлага тулгараад байгаад олны анхаарлыг татсан байна.

“Севол” гатлага онгоцыг осол орж живэх үед 300 орчим хүн амиа алдсаны дийлэнх нь дунд сургуулийн сурагчид байсан юм.

0 Сэтгэгдэл