Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан “Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Нийслэлийн цэцэрлэгчид Японоос туршлага судаллаа
Нийслэлийн ногоон байгууламжийн зургаан цэцэрлэгч Японы Хоккайда мужийн Бибай дахь ойн судалгааны станц, Furano аялал жуулчлалын тосгон, Baratogawaүндэсний цэцэрлэг, Андогийн ногоон байгууламжийн талбай, Хоккайда цэцэрлэгт хүрээлэн, Такино үндэсний парк, Цүкисаму цэцэрлэгт хүрээлэн,Осака, Ямагучи цэцгийн компани, Маудо ойн парк, Ишияамагийн ногоон талбай, Саппора цэцэрлэгт хүрээлэн, Тоёокиракү паркадочиж ногоон байгууламжтай нь танилцан дадлага хийлээ. Олон улсын Жайка байгууллагаас зохион байгуулсан тус сургалтад хамрагдагсад дадлагын явцад сурч мэдсэн зүйлээ тайлагнасан юм. Тайлангийн үеэр дадлагажигч нар” Хоккайда муж эрс тэс уур амьсгалтайгаараа Монголтой төстэй. Шинээр тарьсанмоддоо цахилгаанжсан хашаа барьж, анхааруулах самбар хадаж хамгаалдаг. Хортон шавьжаас хөрс болон ургамлаа хамгаалах үүднээс  ихэвчлэн нэг наст цэцэг тарьдаг. Хөрс нь үржил шимтэй, ус хангалттай байгаа нөхцөлд л олон наст ургамлыг тарьдаг. Хоккайдад цас их ордог учраас хөрсний дээд хэсэгт ус тогтсон газарт мод тарихдаа, шороо овоолон модоо тариад чиг барьж боон унахаас хамгаалдаг. Хөрсөө үржил шимтэй байлгахад маш их анхаардаг юм байна. Сургалтын явцад модны гэмтэл түүнийг ургуулах, ойжуулалт, гадаад орны тарьц суулгацыг нутагшуулах, ногоон мөчрөөр мод тарих,хөрсний тэжээлт орчин болох лабораторийн нөхцөлд навчит модны шинэ булцуугаар мод үржүүлэх гэхмэт олон арга технологи сурсан. Модны суулгацыг тарих гар аргаар хийсэн шинэ төхөөрөмжтэй танилцсан бөгөөд эннхүү төхөөрөмжийг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн залуучуудтай хамтран хийхээр туршиж байна хэмээн ярьцгаалаа. Мөн модны навчны өнгө хувиралтыг тооцоолон нийслэлийн гудамжийг тохижуулах, цэцгийг шатлан тарих зэрэгнийслэлийн ногоон байгууламжид  хэрэгжүүлэх олоншинэ санааг хэрэгжүүлнэ гэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан