Малчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд:Аравдугаар сарын 11-12-нд шилжих шөнө төв болон зүүн аймгуудын нутгаар, 12-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, өндөрлөг даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, говь, талын нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
10-р сарын 11-ний 20 цагаас 10-р сарын 12-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас:Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. 11-12-нд шилжих шөнө Завханы зүүн, Архангай, Булган, Төв, Дорнод, Сүхбаатарын зарим сумд, Өвөрхангайн хойд, Хэнтийн өмнөд, Сэлэнгийн баруун сумдын нутгаар 0.0-4.0 мм бороо, нойтон цас, цас, 12-нд Булган, Төв аймгийн зарим сумд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар 0.0-1.2 мм нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи:Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур:Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 9-14 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 хэм, бусад хэсгээр 1-3 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.
2026 оны 10-р сарын 13-наас 2026 оны 10-р сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий, Завханы зарим, Увс, Ховдын хойд сумдын нутгаар, 13-14-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Говь-Алтай, Баянхонгорын хойд сумдын нутгаар, 14-ний өдөр Завхан, Хөвсгөл, Архангайн зарим, Баян-Өлгий, Увс, Булган, Сэлэнгийн хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм, 15-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Архангайн зарим, Баянхонгор, Булган, Сэлэнгийн хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар, 16-нд Завхан ,Хөвсгөл, Архангайн ихэнх, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дундговийн зарим сумдын нутгаар 0.0-8.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд Алтайн уулархаг нутгаар, Дорнодын тал нутгаар 14-нд Алтайн уулархаг нутаг, говь, хээрийн нутгаар, 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар4-9 хэм дулаан байна. 15-нд нутгийн баруун хойд хэсгээр, 16-нд нутгийн баруун хагаст хүйтэрнэ.
























