COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Домогт фараон Тутанхамон чинь царай муутай залуу байж

Манай эриний өмнөх 1332-1323 онд Эртний Египетийн фараон байсан Тутанхамоны занданшуулсан цогцост анатомын судалгаа хийсний үндсэн дээр амьд ахуй цагийнх нь дүр төрхийг эрдэмтэд гаргасан байна.
Британийн эрдэмтдийн компьютер ашиглан гаргасан энэ дүр төрхөөр бол египет домогт энэ эзэн хаан генийн өвчтэйгээс гадна, царай төрхөөр тааруухан хүн байсан нь илэрчээ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар бол 19 насандаа нас барсан Тутанхамон өвдөг, шагайн орчимдоо согогтой, таяггүйгээр явж чаддаггүй байсан бололтой. Тэр бас бүдүүн гуятай, нарийхан шувтан мөртэй байсан байна.
Энэ бүхнээс үүдээд эрдэмтэд тэр цагийн египетийн гэр бүлүүдэд түгээмэл байсан ойр дотныхонтойгоо гэрлэдэг байсан заншлын улмаас Тутанхамон генийн өвчтэй байсан гэжээ. Энэ өвчний улмаас ч фараон цагаасаа өмнө нас барсан гэж үзсэн байна.

Манай эриний өмнөх 1332-1323 онд эрх барьж байсан Тутанхамон бол египетийн фараон, шашны их өөрчлөлтүүдийг хийсэн Эхнатоны хүү. Эхнатон хаан Нефертит гэдэг хатантай байсан ч Тутанмахон бол өөр эхнэрийн нь хүүхэд гэж үздэг. Магадгүй тэр эхнэр нь нөхрийнхөө төрсөн эгч байсан бололтой. Харин Тутанхамоны эхнэр нь Эхнатон болон Нефертити нарын охин байсан гэнэ.
Тутанхамон эцгийнхээ эхлүүлсэн шашны өөрчлөлтийг болиулж нэгдсэн нэг Атон бурхныг шүтэхийг зарлигдаж байжээ.
Тутанхамоны үхлийн шалтгаан нь өнөө хэр тодорхойгүй байгаа юм. Өвчний улмаас үхсэн байх гэсэн нэг хувилбар байхад морьт тэрэгнээс унаад шархадсаны улмаас нас барсан гэж үздэг хэсэг байна.

Фараон Тутанхамоны шарилыг 1992 онд англи эр Говард Картер болон Герберт Карнарвон нар нээсэн. Авсанд нь фараоны төрмөгцөө нас барсан хоёр хүүхдийн цогцос байжээ.
2005 онд гавлын ясанд нь хийсэн шинжилгээгээр гавал дээрх гэмтлүүд нь нас барсны хойно гарсан гэж үзсэн бол зүүн хөлийн гэмтэл нь амьд байхад нь олсон гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Тэгэхээр тэрээр уралдаанд оролцож байгаад морь тэрэгнээс унаж гэмтсэн гэдэг нь үнэн байж болох юм.
Юутай ч гурван мянган жилийн өмнө амьдарч байсан фараоны занданшуулсан шарил эзнийхээ талаархи олон зүйлийг нууцлан хадгалсаар байна.
ТОМ БООВТОЙ БАЙЖЭЭ

0 Сэтгэгдэл
2014.10.23