ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Залхуурсан түргэн тусламжийнхан хүний шарилыг ил орхижээ
Их Британийн Даунхэм-Маркет хотын түргэн тусламжийн албаны нэг багийнхан Литтлпорт тосгонд дуудлагаар очоод хэдийнээ нас барсан залуугийн шарилыг аваад явсан байна. Харамсалтай нь тэд ажлын цаг дуусч байхад 35 км-ийн цаана орших шарил хадгалах газарт хүрэхээсээ залхууран эмнэлэг рүүгээ буцахаар шийдэн шарилыг замын хажууд хогийн савны дэргэд орхиод явсныг өглөө нь эмнэлгийн өөр ажилтнууд олжээ. Шарил хотоос 20 орчим км-ийн зайд ил байсан байна.
32 настай талийгаач Жеймс Харрисоны гэр бүлийнхэн “Эмнэлгийнхнийг хүмүүсийн амь насыг хамгаалах гэж зүтгэж явдаг хүмүүс гэж боддог байсан. Одоо бол ингэж бодож чадахгүй нь“ гэж хэлжээ.
Энэ явдал нийтэд ил болсны дараа иргэд, төрийн бус байгууллагын гишүүд, зарим улстөрч тэр эмч нарыг шийтгэхийг шаардаж байгаа гэнэ. “Бид түргэн тусламжийн тэр ажилтнуудад хариуцлага тооцуулахын төлөө бүхнийг хийнэ” гэж Өвчтөнүүдийн холбооны гишүүн Кэтрин Мёрфи хэлсэн байна.
Харин Дорнод Английн түргэн тусламжийн алба талийгаачийн гэр бүлийнхнээс албан ёсоор уучлал гуйжээ.
yadag muusain sugnuud ve
Их Британийн Даунхэм-Маркет хотын түргэн тусламжийн албаны нэг багийнхан Литтлпорт тосгонд дуудлагаар очоод хэдийнээ нас барсан залуугийн шарилыг аваад явсан байна. Харамсалтай нь тэд ажлын цаг дуусч байхад 35 км-ийн цаана орших шарил хадгалах газарт хүрэхээсээ залхууран эмнэлэг рүүгээ буцахаар шийдэн шарилыг замын хажууд хогийн савны дэргэд орхиод явсныг өглөө нь эмнэлгийн өөр ажилтнууд олжээ. Шарил хотоос 20 орчим км-ийн зайд ил байсан байна. 32 настай талийгаач Жеймс Харрисоны гэр бүлийнхэн “Эмнэлгийнхнийг хүмүүсийн амь насыг хамгаалах гэж зүтгэж явдаг хүмүүс гэж боддог байсан. Одоо бол ингэж бодож чадахгүй нь“ гэж хэлжээ.
Энэ явдал нийтэд ил болсны дараа иргэд, төрийн бус байгууллагын гишүүд, зарим улстөрч тэр эмч нарыг шийтгэхийг шаардаж байгаа гэнэ. “Бид түргэн тусламжийн тэр ажилтнуудад хариуцлага тооцуулахын төлөө бүхнийг хийнэ” гэж Өвчтөнүүдийн холбооны гишүүн Кэтрин Мёрфи хэлсэн байна.
Харин Дорнод Английн түргэн тусламжийн алба талийгаачийн гэр бүлийнхнээс албан ёсоор уучлал гуйжээ.
0 Сэтгэгдэл
2014.10.23
























