ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Автобусаар үнэгүй зорчдог хүмүүсийн хөнгөлөлтийг цуцлах гэнэ
Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон оюутнууд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог. Тэгвэл ирэх оны нэг сарын 1-нээс тэднийг нийтийн тээврээр төлбөртэй зорчуулна гэдгээ Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон мэдэгдлээ. Учир нь, УИХ-аар хэлэлцэж буй төсвийн тухай хуулиар дээрх иргэдийн нийтийн тээврийн үнийн нөхөн олговрыг улсын төсвөөс бус харин нийслэлийн төсөвт шилжүүлэхээр тусгасан байгаа. Ингэхдээ 30 хувиар бууруулж оруулж өгчээ. Үүнийг нь эсэргүүцэж нөхөн олговроос татгалзаж, дээрх иргэдийг үнэ төлбөртэй зорчуулах гэнэ. Өмнө нь нийслэлийн төсвөөс нөхөн олговор авч байсан удаатай. Тэдгээр жилд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрхтэй иргэдийн төлбөрийг бүрэн авч байгаагүй аж. Харин нөхөн олговор сайд нарын багцад шилжсэнээр зорчих иргэдийн тоо тодорхой болж, санхүүжилт нэмэгдэн, нөхөн олговрын мөнгө цаг хугацаандаа ордог болжээ. Хэрэв нийтийн тээврээр үнэгүй зорчдог иргэдийн унааны зардлын нөхөн олговрыг 30 хувиар бууруулж, нийслэлээс санхүүжүүлдэг болчихвол санхүүжилт нь цаг хугацаандаа орохгүй, нийтийн тээврийн үйл ажиллагаа алдагдахад хүрнэ хэмээн тэд үзжээ.

0 Сэтгэгдэл