Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан “Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Нохойн хошуу алимнаас 100 дахин илүү С витаминтай

Нохойн хошууг монголчууд эрт дээр үеэс эмчилгээний зорилгоор ашиглаж ирсэн. Хөгширч, тамир доройтсон хүнд хоёр хоолны халбага нохойн хошууны жижиглэсэн үр авч хагас литр усанд хийж 15 минут зөөлөн гал дээр буцалгаж хучаад, шөнөжин хандлан шүүнэ. Түүнийгээ зөгийн балтай хольж, өдөржин цай мэт уувал биеийн чалх сайжирч судас хатуурахаа больдог аж.
Ханиад томуу туссан үед нохойн хошууны хуурай жимсийг үрж нухаад хоолны таван халбагыг  нэг литр хүйтэн усанд хийж, гал дээр 10 минут буцалгаж 8-10 цаг байлгасны дараа шүүнэ. Үүнийгээ өглөөнөөс эхлээд хоёроос гурван цаг тутамд зөгийн бал, жимсний чанамал зэрэгтэй холиод уух хэрэгтэй. Харин уусныхаа дараа амаа заавал усаар зайлна. Учир нь, хүчил нь шүдний пааланг гэмтээчихдэг аж. Ингэж долоо хоног уухад өвчин бүрэн илааршдаг. Нохойн хошууны үр С аминдэмээр баялаг. Түүнд агуулагдах витамин  үхрийн нүд жимснээс 10, нимбэгнээс 50, алимнаас 100 дахин их болох нь батлагдсан гэнэ.
Элэгний аливаа өвчинд нохойн хошууг сайн талхалж, хонины элэгний хальс, шөрмөсийг хатааж түүнийгээ хувь тэнцүүлэн найруулан нухаж өдөрт хоолны халбагаар гурван удаа уух сайн. Элэгний өвчний үед хандыг бэлтгэхийн тулд 10 гр жимсийг 200 гр усанд идээшүүлж хоолны халбагаар ууна. Цөс болоод бөөрний чулуутай бол нохойн хошууны хандаас өдөрт дөрвөн удаа шилэн аягаар долоо хоногийн хугацаатай ууваас барагтай чулуу элс болон туугддаг гэнэ.
Бөөрний өвчтэй хүн нохойн хошуугаар чанасан цайнд зөгийн бал хольж ууна. Нохойн хошууны жимсний 500 гр ханданд 15 гр зөгийн бал хольж болно.
Арьсны намарс, экзем, хайрст үлд, хөхний товч хагарах, арьс холцрох, түлэгдэх зэрэгт нохойн хошууны тослог хандыг самбайнд шингээж өдөрт хоёр удаа тавина.
0 Сэтгэгдэл
Их хэрэгтэй чухал мэдээлэл өгсөнд талархая.
Хамгийн их уншсан