ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Цахим эрх чөлөө эвслийн гишүүн орнуудын уулзалт-ярилцлага болов
Цахим эрх чөлөө эвслийн гишүүн орнуудын төлөөлөгчид Үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалж, дэмжих асуудлаарх НҮБ-ын тусгай элч Дэвид Кайе-тэй Нью-Йорк хотноо 10 дугаар сарын 23-ны өдөр НҮБ-ын төв байранд уулзалт-ярилцлага хийв.

Цахим эрх чөлөө эвслийн 2013-2014 оны даргын хувьд Монгол Улс санаачилж тус эвслийн өмнөх дарга Эстони Улстай хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд гишүүн орнуудын Элчин сайд, Байнгын төлөөлөгчид, экспертүүд идэвхтэй оролцов.
Хүний эрхийн асуудал цахим ертөнц рүү өргөжсөн өндөр технологийн энэ эрин үед санаа нэгт орнууд нэгдэж эвсэл байгуулан эрх ашгаа хамгаалах яриа хэлэлцээ өрнүүлж байгааг Тусгай илтгэгч Дэвид Кайе сайшаагаад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх илтгэлийнхээ дүгнэлт саналаас хуваалцав.
Тухайлбал, интернет орчинд зохицуулалт хэрэгтэй, төр засгийн бус холбогдох талуудын үүрэг хариуцлагыг тодорхойлох, интернет орчинд хүний нууц ба үзэл бодлоо илэрхийлэх эрхийг сахин хамгаалах нь чухал байгааг цохон тэмдэглэж байлаа.
Мөн уулзалт-ярилцлагын үеэр Эстони Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Маргус Колга өнгөрсөн онд болсон Онлайн эрх чөлөө эвслийн дөрөвдүгээр бага хурлаас баталсан Таллины төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар мэдээлсан бол Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч уулзалт-ярилцлагыг удирдан явуулахын зэрэгцээ Онлайн эрх чөлөө эвслийн даргын хувьд манай улсаас төлөвлөн хэрэгжүүлж буй ажлууд, 2015 оны 5 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох эвслийн тавдугаар хурлын бэлтгэл ажлын талаар товч танилцууллаа.
Онлайн эрх чөлөө эвслийн гишүүд цаашид Тусгай илтгэгчтэй нягт холбоотой ажиллахаар тохирсон ба эвслийн тавдугаар бага хурал болон холбогдох бусад яриа хэлэлцүүлэгт оролцоно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

0 Сэтгэгдэл