Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан “Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Нийслэлийн сүлд тэмдэг бүхий шуудангийн анхны маркийг худалдаанд гаргалаа

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд  нийслэлийн ЗДТГ-ын захиалгаар Монгол шуудан компаниас гаргасан нийслэлийн сүлд тэмдэг бүхий шуудангийн анхны маркийг Монгол маркийн музейд хүлээлгэн өгөх, худалдаанд гаргах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагаанд нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Монгол Маркийн газрын дарга Д.Ганболд нар оролцсон юм. Нийслэл анх удаа өөрийн гэсэн марктай болж байгаа бөгөөд тус марканд нийслэлийн сүлд тэмдэг бүхий Хангарьдыг тойруулан 1911 оны Их хүрээ, 1958, 1982 оны Улаанбаатар хотын төв гудамжны өнгө төрх, өнөөдрийн Улаанбаатарын хөгжлийн түүхийг харуулсан зургуудыг оруулсан байна. Нийслэлийн анхны шуудангийн маркыг Монголын Маркын музейд хадгалуулж байгаа юм. Энэ үеэр нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун “375 жилийн түүхтэй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот түүхт ойгоороо анх удаа шуудангийн марк гаргаж, Маркын музейд хадгалуулж байгаад таатай байна. Энэ бол хотын түүхэнд бичигдэх бас нэг чухал үйл явдал болж байна”  гэж тодотгон хэллээ. Нийслэлийн 375 жилийн түүхт ойн маркыг 1000 ширхэг гаргасан бөгөөд өнөөдрөөс худалдаанд гаргаж байна. Мөн энэ үеэр нийслэлийн түүх, хөгжил дэвшил, нийгмийн өөрчлөлтүүдийг гэрэл зургийн хальсанд буулгасан Гэрэл зургийн үзэсгэлэнг олны хүртээл болголоо. Нийслэлийн ЗДТГ-ын байранд байрлуулсан гэрэл зургийн үзэсгэлэнгээс нийслэлийн өнгө төрх хэрхэн өөрчлөгдсөнийг иргэд харах боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй храилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан