ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Сүхбаатарчууд Нийслэлийн төрсөн өдрөө ”нижгэр” тэмдэглэлээ
Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн “Дүүргийн хөгжилд-Иргэний оролцоо” сэдэвт иргэдийн баяр, нээлттэй өдөрлөгийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа.
Өдөрлөгт дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, УИХ-н гишүүн Р.Амаржаргал, Нийслэлийн Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, дэргэдэх хэлтэс, алба, тасаг, 1-20 дугаар хорооны Засаг даргын ажлын алба, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ууд, иргэд оролцов.
Арга хэмжээнд Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албад, байгууллагууд энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэддээ тайлагнасан бол Цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын албаны алба хаагчдын парад, ЗХ-ний 032-р ангийн торгон цэргийн үзүүлэх тоглолт, ЗХ-ний 150-р ангийн гардан тулааны үзүүлбэрээр сүр жавхланг илэрхийллээ. Мөн Хөгжим бүжгийн коллежийн сурагчид урлагийн тоглолтоороо, 4-р сургуулийн Аэробикийн тамирчид, ахмадын “Хийн дасгал-Аэробик”-ийн тамирчдын үзүүлэх тоглолт, боксийн өсвөр үеийн тамирчдын тоглолтуудаараа бэлэг барьсан юм.
Энэ үеэр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд, өрхийн үйлдвэрлэгч, жижиг дунд бизнес эрхлэгчид өөрсдийн бүтээлээр Хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй үзэсгэлэн, худалдаа гаргаж ажил үйлсээрээ тэргүүлж, дүүргийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг шагналаа.
Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн “Дүүргийн хөгжилд-Иргэний оролцоо” сэдэвт иргэдийн баяр, нээлттэй өдөрлөгийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа.Өдөрлөгт дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, УИХ-н гишүүн Р.Амаржаргал, Нийслэлийн Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, дэргэдэх хэлтэс, алба, тасаг, 1-20 дугаар хорооны Засаг даргын ажлын алба, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ууд, иргэд оролцов.

0 Сэтгэгдэл