АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Женнифер Лоренс Крис Мартинаас салжээ
"Hunger Games" киноны од, Оскарын шагналт жүжигчин Женнифер Лоренс "Coldplay" хамтлагийн дуучин Крис Мартинаас салжээ. Өнгөрсөн наймдугаар сараас хойш болзсоны дараа Крис Мартин салсан эхнэр Гвинет Пэлтроу болон хоёр хүүхэдтэйгээ байнга уулзсаар байсны дээр Женнифертэй хамт олны өмнө гарахаас цааргалж, харилцаагаа олон нийтээс нууцалж байсан нь жүжигчин бүсгүйд таалагдаагүй гэнэ. Тиймээс шоу бизийн ертөнцөд төрсөн шинэхэн хосын дурлалын романс гуравхан сар ч хүрэлгүй өндөрлөлөө.
Дуучин Крис Мартин, жүжигчин Гвинет Пэлтроу нар өнгөрсөн гуравдугаар сард хоёр тийш болон салж байгаагаа мэдэгдсэн. Түүнээс таван сарын дараа Крис Мартин шинэ найз бүсгүйтэй, ингэхдээ дэлхийд нэртэй жүжигчин бүсгүйтэй болзож эхэлсэн бол Гвинет Пэлтроу мөн л болзоот залуутай болсон нь "Glee" мюзиклийн продюсер Брэд Фалчук юм. Хэдийгээр салсан эхнэр, нөхөр хоёр хоёул шинэ дурлалтай учирсан ч гэр бүлээрээ хамтдаа байхад багагүй цаг зарцуулсаар байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Лос Анжелост тэд хүүхдүүдтэйгээ хамт хоолонд орох үеэр нэлээд дотно байдалтай байхыг нь паппарацууд зургийг нь авсан юм. Магадгүй энэ нь Женнифер Лоренсыг харилцаандаа цэг тавихад хүргэсэн байх гэж хэвлэлүүд бичиж байна.



Өнгөрсөн долоо хоногт Гвинет Пэлтроу экс нөхөртэйгөө уулзахдаа өхөөрдөн толгойг нь илж байгаа зургийг паппарацууд авчээ.

Крис Мартин Женнифер Лоренстой хамт байгаагаар олны өмнө гарахаас байнга зайлсхийдэг. Тэд хамтдаа тоглолт үзсэн ч гарахдаа олны нүднээс зайлсхийж, тус тусдаа гарч явааг мөн л паппарацууд авсан юм.
"Hunger Games" киноны од, Оскарын шагналт жүжигчин Женнифер Лоренс "Coldplay" хамтлагийн дуучин Крис Мартинаас салжээ. Өнгөрсөн наймдугаар сараас хойш болзсоны дараа Крис Мартин салсан эхнэр Гвинет Пэлтроу болон хоёр хүүхэдтэйгээ байнга уулзсаар байсны дээр Женнифертэй хамт олны өмнө гарахаас цааргалж, харилцаагаа олон нийтээс нууцалж байсан нь жүжигчин бүсгүйд таалагдаагүй гэнэ. Тиймээс шоу бизийн ертөнцөд төрсөн шинэхэн хосын дурлалын романс гуравхан сар ч хүрэлгүй өндөрлөлөө. Дуучин Крис Мартин, жүжигчин Гвинет Пэлтроу нар өнгөрсөн гуравдугаар сард хоёр тийш болон салж байгаагаа мэдэгдсэн. Түүнээс таван сарын дараа Крис Мартин шинэ найз бүсгүйтэй, ингэхдээ дэлхийд нэртэй жүжигчин бүсгүйтэй болзож эхэлсэн бол Гвинет Пэлтроу мөн л болзоот залуутай болсон нь "Glee" мюзиклийн продюсер Брэд Фалчук юм. Хэдийгээр салсан эхнэр, нөхөр хоёр хоёул шинэ дурлалтай учирсан ч гэр бүлээрээ хамтдаа байхад багагүй цаг зарцуулсаар байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Лос Анжелост тэд хүүхдүүдтэйгээ хамт хоолонд орох үеэр нэлээд дотно байдалтай байхыг нь паппарацууд зургийг нь авсан юм. Магадгүй энэ нь Женнифер Лоренсыг харилцаандаа цэг тавихад хүргэсэн байх гэж хэвлэлүүд бичиж байна.



Өнгөрсөн долоо хоногт Гвинет Пэлтроу экс нөхөртэйгөө уулзахдаа өхөөрдөн толгойг нь илж байгаа зургийг паппарацууд авчээ.

Крис Мартин Женнифер Лоренстой хамт байгаагаар олны өмнө гарахаас байнга зайлсхийдэг. Тэд хамтдаа тоглолт үзсэн ч гарахдаа олны нүднээс зайлсхийж, тус тусдаа гарч явааг мөн л паппарацууд авсан юм.
0 Сэтгэгдэл
























