ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Толгой байнга өвддөг бол...
Толгой өвдөх нь насанд хүрэгчдэд хамгийн түгээмэл тохиолддог өвчин. Эрчүүдийн 90, эмэгтэйчүүдийн 95 хувь нь толгой үе үе өвддөг гэсэн гэсэн тоо баримт ч бий. Толгой өвдөх үед юун түрүүнд эм уухын оронд энгийн аргаар энэ өвчний эсрэг өөрийгөө дасгалжуулах аргуудыг туршаад үзээрэй. Гэхдээ үүний тулд толгой юунаас болж өвддөгийг мэдэх хэрэгтэй. Ихэнх тохиолдол дааврын тэнцвэрийн алдагдлаас толгой өвддөг байна. Тархины эд эсүүд дааврын мэдээллийг хүлээн авдаг олон төвтэй бөгөөд тэдгээр нь дааврын тэнцвэрийн алдагдалд маш мэдрэг байдаг. Дааврын өөрчлөлтөөс үүссэн стресс, сэтгэлийн түгшүүр нь булчингийн чангарал үүсгэж толгойг өвтгөдөг байна. Мөн өлсөж цангаснаас, ханиад томуу зэрэг бусад өвчнөөс, каффейны хэрэглээ огцом буурснаас, хоолны шингэц муудсанаас, эсвэл нүдний хараанд хэт их ачаалал өгснөөс, даралт ихэссэнээс толгой өвддөг. Толгой өвдөхөд ийм шалтгаан нөлөөлдөг гэдгийг мэдээд авсан байхад эдгээрээс сэргийлснээр байнга толгой өвдөх зовиураас ангижирч чадна. Тухайлбал, өдрийн гурван хоолны завсар өлсөхгүй байхын тулд бага зэрэг ам хөдөлгөчих зүйл идэх хэрэгтэй. Мөн ус байнга ууж байгаарай. Ус дутагдсанаас толгой өвдөж байж ч болно. Мөн биеийн тамирын дасгал сургууль долоо хоногтоо гурван удаа хийж, биеэ чийрэгжүүлвэл толгойн өвчин мэтийг дарж чадна. Магадгүй таны биед хэрэгтэй эрдэс тэжээл дутсан байж болно. Тиймээс витамин В2, магни, коэнзим Q10 гэх мэт биед хэрэгтэй амин дэмийг нэмэлтээр авч байх нь зүйтэй. Эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэхээс хамгаалах эм байнга уух нь дааварт нөлөөлж толгой өвдөхөд хүргэж байж болзошгүй. Тиймээс толгой байнга өвддөг эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах өөр арга туршаад үзэх нь зөв. Эцэст нь толгойн өвчнийг дарахад хосуудыг дотно харилцаа ч чухал гэдгийг Германд хийсэн судалгаагаар нотолсон. Учир нь, сексийн үед ялгардаг эндорфин аливаа өвчнийг намжаах тустай юм.

0 Сэтгэгдэл