COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Шекспир 1700 үг шинээр бүтээжээ
Суут зохиолч Шекспир хүн төрөлхтөний утга зохиолын санг өөрийн гайхамшигт бүтээлүүдээр баяжуулаад зогсохгүй англи хэлний үгсийн санд 2000 шахам үг шинээр нэмсэн нь түүний хамгийн том гавьяа хэмээн хэлний мэргэжилтнүүд зүй ёсоор үнэлдэг. Шекспирийн бүтээлүүдийг судалсан эрдэмтэн Уоррен Кингийн тооцсоноор Шекспир зохиолдоо 17677 үг хэрэглэснээс 1700 нь англи хэлэнд хамгийн анх удаа хэлэгдсэн, шинэ үгс байжээ. Уран яруу үгсийн сонголт, баялаг хэл найруулгаараа эдүгээ үеийнхнийг ч бишрүүлсээр байгаа У.Шекспир өмнөх үеийнхээ сонгодог зохиол бүтээл, гадаад хэлнээс үг зээлэх, нэр үгийг үйл үг болгон хувиргах, үйл үгийг тэмдэг нэр болгох, өмнө нь хэзээ ч хамт хэрэглэж байгаагүй үгсийг хооронд нь холбох, угтвар, залгавар нэмэх зэргээр шинэ үгсийг бүтээж байжээ. Түүний энэ бүтээлч сэтгэлгээ англи хэлийг улам баялаг, утга төгөлдөр болгоход тусласан гэлцдэг. Оксфордын англи хэлний толь бичигт Шекспирийн бүтээсэн гэх 2000 үгийг тэмдэглэсэн байдаг.

0 Сэтгэгдэл