Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Дуучин С.Батчимэг Л.Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын уралдаанд түрүүлжээ
Дууны, дуурийн орон Оросын хязгаар нутаг, Буриадын Агинск хотод болсон дуурийн гоцлооч, жүжигчин, найруулагч, багш, ЗХУ-ын Ардын жүжигчин, Монгол туургатны бахархалт уран бүтээлч Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XI уралдаан боллоо. Уг уралдаанд УДБЭТ-аас таван дуучин оролцсон бөгөөд УДБЭТ-ын дуучин Самбуугийн Батчимэг түрүүлсэн байна. Лхасран Линховоины нэрэмжит олон улсын уралдаанд нийт 70 дуучин оролцсон бөгөөд С.Батчимэг ийнхүү авъяас, ур чадвараараа ялгарч, тэргүүн байрыг эзэлсэн байна.

Дуучин С.Батчимэг СУИС-ийг 2012 онд Монгол Улсын гавьяат багш Б.Дашамагийн удирдлага дор төгсөөд эдүгээ УДБЭТ-т дуучнаар ажиллаж буй юм. Тэрбээр 2011 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдавын нэрэмжит дуурийн дуулаачдын улсын уралдааны II байр, 2012 онд “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдаанд Хоролмаагийн дүрээр III байрт орж байжээ.
Монголын дуурийн дуучдын залгамж халаа, чадварлаг залуучууд түрэн гарч дэлхийг донсолгож байгаагийн үргэлжлэл болсон С.Батчимэг нь УДБЭТ-ийн хорын дуучин юм. Хорын дуучин дэлхийн тэмцээнийг тэргүүлж байгаа нь УДБЭТ-ийнхан ямар авъяастайг харуулж байгаагийн илэрэл юм.

Л.Линховоин Забайкальск хязгаарын, Агинскийн ойролцоох Ага-Хангил тосгонд 1924 онд төрсөн бөгөөд 1949 оноос Улан-Үдийн Хөгжимт драмын театрт жүжигчнээр ажиллаж байгаад Ленинград хотын Н.А.Римский Корсаковын нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд дуулаачийн мэргэжлээр суралцаж 1954 онд төгсчээ. Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагчаар олон жил ажилласан тэрээр Бүх холбоотын театрын нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн байсан ЗХУ-д төдийгүй дуурийн урлаг хөгжсөн гадаад орнуудад ч гайхагдаж явсан мэргэжилтэн билээ.
Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XI уралдааны тэргүүн байр эзэлсэнтэй холбоотойгоор С.Батчимэгт дуурийн дуулаачийн тэмцээний урилгууд ажлын саналуудтай хамт ирсээр байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл