АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Зэс хомсдоно гэж урьдчилан таамаглаж байна
2014 онд дэлхийн зах зээлд зэсийн хэрэглээ үйлдвэрлэлийн түвшнээс давна гэж үзэж буйгаа Америкийн хөрөнгө оруулалтын “Morgan Stanley” банкны шинжээчид илэрхийлжээ.
“Перу улсын “Las Bambas” төслийн барилгын ажлыг дуусгахад урьд нь төлөвлөж байснаас их хэмжээний хөрөнгө мөнгө болон илүү их цаг хугацаа шаардагдах бол Монголын зэс олборлогч “Оюу толгой” төсөл төлөвлөж байсан үйлдвэрлэлийн хэмжээгээ энэ онд гүйцээж чадахгүй” гэж шинжээчид тэмдэглээд, эрэлт хэрэгцээ, тухайлбал, улаан металлын үнээс их зүйл шалтгаална гэдгийг нэмж хэллээ.
2015 онд зэсийн үнэ энэ жилийнхтэй харьцуулахад ойролцоогоор 7,7 хувиар буурна гэж урьд нь Францын “Natixis” банк мэдээлсэн байна. Тус банкны шинжээчдийн урьдчилан таамаглаж буйгаар, ирэх онд нэг тонн зэс 6335 долларын үнэтэй байх аж.
“2014 онд зах зээлд зэсийн илүүдэл үүснэ гэж бид таамаглаж байсан боловч Хятадын Нөөцийн товчоо стратегийн нөөцөө нөхөхийн тулд үнийн бууралтыг ашигласан нь зах зээлд хомсдолоос гарах боломжийг дахин олгосонгүй. Гэхдээ энэ нь зах зээлийн үндсэн байдалд нөлөөлөхгүй” гэж шинжээчид тэмдэглэсэн байна.
2014 онд дэлхийн зах зээлд зэсийн хэрэглээ үйлдвэрлэлийн түвшнээс давна гэж үзэж буйгаа Америкийн хөрөнгө оруулалтын “Morgan Stanley” банкны шинжээчид илэрхийлжээ.“Перу улсын “Las Bambas” төслийн барилгын ажлыг дуусгахад урьд нь төлөвлөж байснаас их хэмжээний хөрөнгө мөнгө болон илүү их цаг хугацаа шаардагдах бол Монголын зэс олборлогч “Оюу толгой” төсөл төлөвлөж байсан үйлдвэрлэлийн хэмжээгээ энэ онд гүйцээж чадахгүй” гэж шинжээчид тэмдэглээд, эрэлт хэрэгцээ, тухайлбал, улаан металлын үнээс их зүйл шалтгаална гэдгийг нэмж хэллээ.

0 Сэтгэгдэл