Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан “Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Хорооныхоо ажлыг сайжруулсан Засаг дарга нарыг урамшууллаа

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шилдэг хороодыг шарлгаруулах болзолт уралдааныг зохион байгуулж, шалгарсан хороодын Засаг дарга нарыг урамшуулах "Хороо сайхан бол Хот сайхан" ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун болон дүүрэг хороодын Засаг дарга нар оролцлоо.

Энэхүү болзолт уралдаан нь Нийслэлийн Засаг Даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилт, “Ухаалаг–Улаанбаатар” хөтөлбөр, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, төрийн үйлчилгээг  үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулахад үндсэн нэгжийн үйл ажиллагааг  идэвхижүүлэх, бодит үр дүнг дээшлүүлэх зорилготой юм.
 Болзолт уралдааны эхний шатыг дүүргүүдийн  ЗДТГ  9 дүгээр сард зохион байгуулж, шалгарсан 94 хорооны материалыг Нийслэл хүлээн авч, томилогдсон ажлын хэсгүүд хоёрдугаар шатанд 9 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 1-ны өдрийн хооронд шалгалт, үнэлгээ хийсэн. Ингэхдээ хороодод Эрүүл аюулгүй байдлын индекс, Амьдрах орчны зураглал, Орон нутгийн хөгжлийн сан, Төр-Иргэний үйлчилгээ гэсэн шалгуур үзүүлэлтийг тусгаж, дээрх үзүүлэлтийг хамгийн сайн биелүүлсэн хороодыг хувиар эрэмбэлж, шилдэг 20 хороог шалгарууллаа. Шалгарсан 20 хорооны Засаг дарга нарыг 60 хүртэл ам метр орон сууц худалдан авахад нь зориулан урьдчилгаа төлбөрийн 20 хувийн хөнгөлөлт үзүүлэх эрхээр шагналаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл "Юуны өмнө болзолт уралдаанд шалгарч, өндөр хэмжээний шагнал авсан хороон дарга нартаа баяр хүргэе. Хорооны Засаг дарга нар бол  Нийслэлийн төрийн захиргааны байгууллага, нийслэлийн удирдлагууд дотор чухал байр суурь эзэлдэг. Би анх Нийслэлийн Засаг дарга болж, Нийслэлийн удирдлагын үйл ажиллагааны хуваарийг тогтоохдоо  Иргэдэд-хороо, Хороодод-дүүрэг, Дүүрэгт-Нийслэлийн удирдлага үйлчилнэ гэдэг зарчимтай гэдгийг хэлж анхааруулж, энэ чиглэл рүү өөрчлөлт хийж байгаа гэдгийг Та бүхэн мэдэж байгаа биз ээ. Энэ ч үүднээс хорооны Засаг дарга бол иргэдтэй хамгийн ойр ажилладаг хүмүүс юм. Та бүхний хүчин зүтгэлийн үр дүн Нийслэлийн хөгжил дэвшилд томоохон хэмжээний хувь нэмэр оруулж  байгаа гэдгийг хэлэхэд таатай байна" гэдгийг онцоллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 БОЛЗОТ УРАЛДААНД ТЭРГҮҮЛСЭН ХОРООД

Д/д

Дүүргийн нэрс

Хороодын дугаар

Үнэлгээ /хувиар/

Олгох шагналын хэмжээ /сая төгрөг/

1

Хан-Уул

7-р хороо

92.1

10.0

2

Чингэлтэй

16-р хороо

91.2

10.0

3

Хан-Уул

1-р хороо

90.8

10.0

4

Сонгинохайрхан

11-р хороо

90.5

10.0

5

Налайх

1-р хороо

86.5

10.0

6

Чингэлтэй

12-р хороо

86.4

10.0

7

Налайх

7-р хороо

86.3

10.0

8

Баянгол

8-р хороо

86.2

10.0

9

Сүхбаатар

20-р хороо

86.0

10.0

10

Чингэлтэй

15-р хороо

85.9

10.0

11

Багануур

2-р хороо

85.4

10.0

12

Баянзүрх

26-р хороо

85.2

10.0

13

Хан-Уул

2-р хороо

85.1

10.0

14

Сүхбаатар

11-р хороо

85.1

10.0

15

Баянгол

7-р хороо

85.0

10.0

16

Баянзүрх

23-р хороо

84.9

10.0

17

Баянзүрх

12-р хороо

84.8

10.0

18

Сүхбаатар

2-р хороо

84.8

10.0

19

Баянгол

18-р хороо

84.7

10.0

20

Сонгинохайрхан

25-р хороо

84.7

10.0

Нийт дүн

200.0


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан