Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан “Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Хар тамхи манай дэлхийг эзэлчихсэн юм биш үү тоо баримт
Өнөөдөр манай гариг дээр 230 сая буюу 20 хүний нэг нь хар тамхи хэрэглэж байна гэсэн тоо байна. НҮБ-ын энэ тоогоор бол 142 сая хүн марихуан, 33,5 сая хүн амфетамин болон нийлэг наркотик, 13,4 сая хүн кокаин, , 8 сая героин,  опиат хэрэглэдэг гэжээ. 2002 онд энэ тоог 185 сая гэж гаргаж байжээ.

  • Хүйсийн хувьд эрэгтэйчүүд илүүтэй хэрэглэж байгаа гэдэг ч ямар төрлийн бодисоосоо шалтгаалаад янз бүр байдаг байна.
  • Азийн орнуудад хар тамхи хэрэглэгчдийн 90 хувь нь эрчүүд байдаг бол Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад 80, Латин Америкт 70-80, Их Британи, Германд 63, АНУ-д 56 хувь нь эрчүд байдаг байна.
  • Бараг бүх улсад хар тамхи хэрэглэгчдийн нас 18-25 насны хооронд байна. АНУ-д гэхэд л 18-20 насныхан дийлэнх нь байдаг гэнэ. АНУ-д хүн амын 12 хувь нь 12 наснаасаа эхлээд хар тамхи хэрэглэж байжээ гэсэн судалгаа байна.
  • Залуучуудын хамгийн их хэрэглэдэг мансууруулах бодис нь  коноплигоос гаргаж авсан бодис байна. АНУ, Европт 15-16 насныхан коноплигоос гаргаж авсан бодис хэрэглэж байна.
  • Хар тамхины наймааны жилийн эргэлт  400 тэрбум ам.доллараас давсан гэж НҮБ мэдээлжээ. Энэ төрлийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг Колумбид гэхэд л 540 гаруй сая долларын бүтээгдхүүн үйлдвэрлэдэг байна. Бирм буюу Мьянман үүний дараа орж 2001 онд 244 сая долларын бүтээгдхүүн гаргажээ.
  • Хар тамхины наймаа нь зэвсгийн худалдаатай нягт холбоотой. Хар тамхины гэмт хэрэгтнүүд жил бүр дэлхийдаяар 100 мянгаас илүү нэгж галт зэвсэг наймаалж, 500 гаруй нууц нисэх буудал, төн төдий тооны нисэх аппарат эзэмшдэг байна. Тэд бүтээгдхүүнээ зөөж тээвэрлэхээр өдөртөө 300 гаруй нислэг хийдэг гэсэн судалгаа байдаг.
  • Манай гариг дээр жил бүр 200 орчим мянган хүн хар тамхинаас болж амь алддаг байна.
  • Хар тамхи нь ХДХВ-ын тараах гол хэрэгслийн нэг. Манай хойд хөрш ОХУ-д гэхэд л ХДХВ-ийн халдвар авсан 300 орчим мянган тээгч байхад тэдний 90 орчим хувь нь хар тамхи, ялангуяа героин тариураар хэрэглэх замар халдвар авсан гэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан