Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан “Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Нийслэлийн ИТХ-ын “Хүндэт чуулган” боллоо
Нийслэлийн 375 жилийн ой, “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн ИТХ-ын “Хүндэт чуулган” боллоо.

Хүндэтгэлийн чуулганд нийслэлийн ИТХ-ыг дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид,  дүүргийн ИТХ-ын дарга нар болон Улаанбаатар хоттой ах дүү найрамдалт харилцаатай хотуудын удирдлагууд, Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Хүндэтгэлийн чуулганд оролцож байгаа нийт зочид төлөөлөгчдөд нийслэлийн 375 жилийн түүхт ойн баярын мэндийг хүргээд өнгөрсөн 2 жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудын талаар товч танилцуулсан юм. Тэрээр “Нийслэлийн шинэчлэлийн баг өнгөрсөн хугацаанд өнгөрсөн оны хоёрдугаар сард УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичгийн дагуу томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотыг нэг төвтөөс 8 дэд төвтэй хот болгох зорилгын хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, ирэх онд барилгын ажлыг эхлэхээр болов. 2014 онд Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 40.94 км автозамыг шинээр тавьж, 70 км автозамыг өргөтгөн шинэчиллээ. Өнгөрсөн жил ажлаа эхэлж байсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн эхний 168 айл үр шимийг нь хүртэж, тохилог орон сууцандаа орсон байна. Иргэдийн оролцоон дээр тулгуурлаж орчноо тохижуулж, иргэдээрээ хэлэлцүүлж төсвөө баталсан” гэдгийг тодотгон хэллээ. Мөн  Улаанбаатар хотын үе, үеийн удирдлагууд, УИХ, Монгол Улсын Засгийн газар, хамтын ажиллагаатай улс орнуудад тэр дундаа Улаанбаатар хотыг орчин цагийн хот болгон хөгжүүлэхэд шууд дэмжиж тусалж байсан ОХУ блон БНХАУ-ын ард түмэн, Засгийн газарт талархал илэрхийлсэн юм.

Хүндэтгэлийн чуулганаар Улаанбаатар хоттой ах дүү, найрамдалт харилцаатай хотуудын дарга, орлогч нар баярын мэндчилгээ дэвшүүлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан