ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Хамтарсан зөвлөгөөн хийжээ
Говь-Алтай аймаг дахь Хуулийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааг бүхий л талаар эрчимжүүлэх, хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд залуучуудын оролцоог идэвхжүүлж дэмжих, хөгжүүлэх зорилгын хүрээнд тус аймгийн Сум дундын 5 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх, аймгийн Прокурорын газрын залуучуудын зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан “Аймгийн хуулийн байгууллагуудын залуучуудын хамтарсан зөвлөгөөн”-ийг 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр амжилттай зохион байгуулжээ.
Зөвлөгөөнд: Сум дундын 5 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх, Аймгийн Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Өмгөөлөгчдийн холбоо, Тахарын алба зэрэг 8-н байгууллагын удирдлагууд болон ажилтан албан хаагчид хамрагдсан байна.
Зөвлөгөөний хүрээнд: Тус аймаг дахь хуулийн байгуулагуудын хамтын үйл ажиллагааг бүхий л шатанд идэвхижүүлэх, хуулийн байгууллагуудын ажилтан албан хаагчид болон залуучууд нийгэмд ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлан ажиллах асуудлууд болон бусад сэдвээр байгууллага тус бүрээс залуучууд зөвлөгөөнд мэдээлэл хийж, санал солилцох, зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг батлах, танин мэдэхүйн тэмцээн, Сагсан бөмбөгийн тэмцээн гэсэн хөтөлбөрөөр зохион байгуулсан байна.
Зөвлөгөөнөөс аймгийн хуулийн байгууллагын залуучуудын зүгээс шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийн хүрээнд хуулийн байгуулагуудын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод байдлаар сурталчлах түгээх талаар хамтран шат дараалсан ажлуудыг зохион байгуулах, залуу боловсон хүчнийг сургаж, дадлагажуулах тал дээр хуулийн байгууллагууд хамтран ажиллах, хуулийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах үүднээс залуучуудын дунд эрдэм шинжилгээний хурал зөвлөгөөн, уралдаан тэмцээн болон урлаг спорт, аялал зугаалгын арга хэмжээг нэгдсэн байдлаар тогтмол зохион байгуулдаг болох гэсэн шийдвэрүүдийг гаргажээ.
Говь-Алтай аймаг дахь Хуулийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааг бүхий л талаар эрчимжүүлэх, хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд залуучуудын оролцоог идэвхжүүлж дэмжих, хөгжүүлэх зорилгын хүрээнд тус аймгийн Сум дундын 5 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх, аймгийн Прокурорын газрын залуучуудын зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан “Аймгийн хуулийн байгууллагуудын залуучуудын хамтарсан зөвлөгөөн”-ийг 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр амжилттай зохион байгуулжээ.Зөвлөгөөнд: Сум дундын 5 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх, Аймгийн Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Өмгөөлөгчдийн холбоо, Тахарын алба зэрэг 8-н байгууллагын удирдлагууд болон ажилтан албан хаагчид хамрагдсан байна.

0 Сэтгэгдэл