ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Сайхан харагдахыг хүсвэл ингэж залхуурч болохгүй
Муухай эмэгтэй гэж байдаггүй. Харин залхуу эмэгтэй л гэж байдаг гэсэн үг бий. Эрүүл мэндээ, гоо сайхнаа арчилж тордож, хамгаалж чадвал ямар ч эмэгтэй сайхан харагдаж чадна. Хэрэв та дараах дадал зуршлыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж чадвал өдөр бүр сайхан харагдаж, хамгийн гол нь арьс тань эрүүл байж чадна. Сайхан болохын тулд залхуурч үл болох зүйлс.
-Нүүрний будгаа арилгаж, арьсаа цэвэрлэхгүй унтаж болохгүй. Энэ таны арьсыг хэд хоногоор хөгшрүүлдэг.
-Нүүрээ будах бүртээ хүзүүндээ ч бас тос түрхэж, чийгшүүлэхээ мартаж болохгүй.
-Усанд орсны дараа заавал биеэ тосолж бай. Арьсны нүх сүв онгойсон үед тосолвол илүү сайн чийгшүүлж, арьс залуу хэвээрээ байх болно.
-Үс арьс шиг л амьтай гэсэн сурталчилгаа байдаг биз дээ. Ядаж хоёр долоо хоногтоо нэг удаа үсэндээ тэжээлийн тос түрхэж, чийгшүүлэх хэрэгтэй.
-Гар бохир үед нүүрнийхээ арьсанд хүрэхээс зайлсхийж бай. Нүүрний арьс өвчилж, элдэв таагүй зүйл гарахад хүргэдэг нэг шалтгаан нь бохир гар юм шүү.
-Нунтаг энгэсэг, гоо сайхны багсаа цэвэрлэхээс хэзээ ч залхуурч болохгүй. Өдөржин гадаад орчинтой харьцсан нүүрэнд ямар хэмжээний тоос тортог, бохирдол тогтсон нь тодорхой. Гэтэл түүнд хүргэсэн багс, поролоныг цэвэрлэхгүй удаавал хогийн шүүрнээс ялгаагүй л болно шүү дээ.
-Гоо сайхны хэрэглэлтэй адилхан нүүрэндээ, арьсандаа байнга хүргэдэг алчуур, ор дэрний хэрэглэлээ тогтмол угааж, цэвэр байлгах хэрэгтэй. Учир нь, хүний арьсны гуужсан хэсгүүд бидний нүдэнд харагдахгүй тэнд наалдаж, хадгалагдаж үлдсэн байдаг учраас түүнээс нь салгаж цэвэрлэх хэрэгтэй.
-Өглөө ажил сургуульдаа яараад дөнгөж үсээ угаасны дараа нойтон хэвээр нь гараад явчихдаг үе цөөнгүй. Тэгвэл энэ нь үс гэмтээж, хугарамхай болгохоос гадна толгой шалтгаангүйгээр өвддөг болгох эрсдэлтэй.
-Орой нүүрээ цэвэрлэсний дараа шөнийн тос түрхэж байх нь арьс арчилгааны хамгийн чухал хэсэг юм. Мөн хоёр долоо хоног тутам тэжээлийн маск тавихаа мартаж болохгүй.
Муухай эмэгтэй гэж байдаггүй. Харин залхуу эмэгтэй л гэж байдаг гэсэн үг бий. Эрүүл мэндээ, гоо сайхнаа арчилж тордож, хамгаалж чадвал ямар ч эмэгтэй сайхан харагдаж чадна. Хэрэв та дараах дадал зуршлыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж чадвал өдөр бүр сайхан харагдаж, хамгийн гол нь арьс тань эрүүл байж чадна. Сайхан болохын тулд залхуурч үл болох зүйлс.-Нүүрний будгаа арилгаж, арьсаа цэвэрлэхгүй унтаж болохгүй. Энэ таны арьсыг хэд хоногоор хөгшрүүлдэг.

0 Сэтгэгдэл