ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
“Автобус-3”-ын захиргааны ажилтнууд автобусын буудал угаав

Нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ойг тохиолдуулан “Автобус-3”-ын захиргааны 15 ажилтан Чингисийн талбай орчмын автобусны буудлуудыг угааж цэвэрлэлээ. Хэдийгээр Төрийн өмчит нийтийн тээврийн байгууллагууд нэгдсэн ч гэлээ үүнээс өмнө “Автобус-3”-ынхан энэ ажлыг хийхээр төлөвлөгөөндөө тусгасан байсан учир өчигдөр ажил хэрэг болголоо. Хотын төвийн автобусны буудлууд шинэчлэгдсэн ч тогтмол цэвэрлэгээ хийж, хариуцдаг байгууллага байдаггүйгээс өнгө үзэмжээ хурдан алддаг. Үүний нэг жишээ бол хуучин Ард кино театрын автобусны буудал гэдгийг цэвэрлэгээнд оролцсон хүмүүс хэлж байлаа. Иргэд санаатай болон санаандгүй байдлаар буудлын хананд зар, бохь, скоч зэргийг наасан байсныг ч тэд арилгасан байна. Чингисийн талбайн урд талын буудал, Багшийн дээдийн урд буудал харьцангуй цэвэрхэн байсныг хэлэв.
“Автобус-3” компанийн зүүн чиглэлийн автобусны эцсийн буудал Ард кино театр мөн олны хөдөлгөөн их, хотын төв гэдэг утгаараа дээрх буудлуудыг угааж цэвэрлэсэн байна. Ингэхдээ зөвхөн нэг талынхыг цэвэрлэсэн нь нийслэлийн иргэд цэвэр, бохир буудлыг харьцуулан хараад нэгийг бодоосой гэснийх гэнэ. Энэ ажлаараа нийслэлийнхээ түүхэн ойд бэлэг бариад зогсохгүй нийслэлийн иргэдэд цэвэрхэн, ая тухтай орчинд амьдрахыг уриалж буй хэрэг гэдгийг “Автобус-3”-ын менежер Б.Ганзориг ярив. “Автобус-3”-аас энэ ойд зориулан олон ажил зохион байгуулсны нэг нь “Талархлын өдөр” юм. Тус арга хэмжээг нэг өдөр байгууллага дээрээ хэрэгжүүлсэн нь амжилттай болж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлсэн гэдгийг ч энэ үеэр дурдаж байлаа.

0 Сэтгэгдэл